Хятадын банкинд Төлөөлөгчийн газар байгуулах эрх олгожээ

Монголбанкны Захирлуудын зөвлөл энэ сарын 05-нд хуралдаж, БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк (Industrial and Commercial Bank of China) буюу ICBC банкинд Улаанбаатарт Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа банкны тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банк Монголд үйл ажиллагаа явуулах эрх хүсвэл асуудлыг нь УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Харин банкны төлөөлөгчийн газрыг нээх эрх хүссэн нөхцөлд Монголбанк шийдвэрээ гаргадаг юм байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …