Ардчилсан намын суурь хөдөөд “оршин” байна

Говь-Алтай аймгийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгөсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн наст хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй. Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа хоёр дугаарт орно. Ийм том аймгийн иргэд нь Ардчилалдаа хайртай, Ардчиллын үнэ цэнийг мэдэрдэг, Ардчиллын суурьтай ард түмэн юм. Билэгдэл агуулгаараа жинхэнэ хүн мөстэй, хүн чанартай гайхамшигтай хүмүүстэй аж.


Ер нь Ардчилсан намын суурь бааз хөдөө орон нутгийн иргэдэд орших аж. Нам гэдэг утгаараа Монголын хамгийн томоохон улс төрийн хүчин болон оршин байгаа нь бахархал төрүүлэм.
Аль нэг албан байгууллагын, аль нэг хүний, аль нэг хүчний биш жинхэнэ ард түмний нам гэдэг нь харагдлаа. Ардчиллын үнэ цэнэ 1000 гаруй км цаана жинхэнэ утгаараа орших аж.
Ийнхүү ёслол төгөлдөр, хүндэтгэлтэй иргэдийн ерөөлөөр АН-ын арга хэмжээ үргэлжилж байна. Иргэд намдаа үг үзэл бодлоо илэрхийлж ийнхүү намын даргыг намын гишүүд ард түмний сонголтоор хийх болсныг өндөрөөр үнэлж байлаа. Ардчилалын партизанууд нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гэрэлтэй, ирээдүйдээ итгэлтэйгээр тэднийг хүлээн авч байна.

Намын даргын сонгуулийн хороо

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …