“Алтан сарнай 2016” шагналын эзэд хэн вэ?

Эрх баригч МАН-ын Залуучуудын байгууллага болох НАМЗХ-аас жил болгон зохион байгуулж, тухайн жилдээ салбарт бүртээ манлайлсан залуусаа тодруулдаг “Алтан сарнай 2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2016 оны 12 сарын 31-ны өдөр бол өнгөрчээ. “Алтан сарнай” наадам анх 2001 онд зохион байгуулагдан Төр захиргааны салбар, Нийгэм, улстөрийн салбар,  Бизнес, эдийн засгийн салбар гэсэн нлминациар шилдэгүүдээ тодруулж байсан бол “Алтан сарнай 2016” наадам шилдэгүүдийн номинацийн тоогоо нэмэгдүүлсэн байна.

НАМЗХ-аас зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмын шилдэгүүд бол МАН-ын төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байдгийг өмнөх жилүүдийн “Алтан сарнайн эзэд” бэлхнээ гэрчилнэ.  Тэгвэл өнгөрөгч 2016 оны Алтан сарнайн эздийг товч танилцуулья.

2016 оны Энэрэнгүй үйлс, хүмүүлэгийн үйлстэн Алтан сарнайн эзнээр жүжигчин  Гончигийн Ундармаа шалгаруулсан байна. Г.Ундармаагийн хувьд “Алтан сарнайн эзэн болсон нь “нүдээ олсон” үйл явдал боллоо гэж олон хүмүүс харж байна. Учир нь жүжигчин, СТА  Г.Ундармаа  өөрийн удирддаг “Итгэлийн танхим” ТББ-аара дамжуулан  хүмүүнлэгийн үйлсийг амжилттай зохион байгуулан  шинэ  оны өмнөхөн тав дахь эмнэлгээ тохижуулан холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Түүний нийгмийн эрүүл мэндийн төлөө  хэрэгжүүлж байгаа хүмүүнлэгийн дээрх үйл хэрэгтэй нь холбогдуулан  “Энэрэнгүй үйлс, хүмүүлэгийн үйлстэн Алтан сарнайн эзнээр тодруулжээ.

Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүн буюу Алтан сарнайн эзнээр Оюуны ундраа группийн ТУЗ-ийн дарга Сайнбуянгийн Амарсайхан тодорчээ. С.Амарсайханы хувьд 1996-2000 онд АНУ-ын Соут Вестийн Их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 2007 оноос хойш Оюуны ундраа группийн ерөнхий захирал, ТУЗ-ийн даргын үүрэгт ажлыг амжилттай  гүйцэтгэж байгаа юм.

Мөн тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр 2012 оноос хойш хоёр дах удаагаа  улиран сонгогдож нийслэлийн хөгжлийн төлөө тууштай ажилладаг МАН-ын залуу улстөрчдийн нэг билээ. Түүний удирдан ажилладаг Оюуны ундраа групп  нь  1700 гаруй ажилтантай бөгөөд  уурхай, үл хөдлөх хөрөнгө,  барилга угсралтын салбарт хөрөнгө оруулалтын хийн, эдийн засгийн хямралыг ажралгүй амжилттай даван туулж байгаа Монголын  шилдэг компаниудын нэг төдийгүй улсад татвар төлөгч шилдэг байгууллагуудын  нэг юм байна. Бизнесийн салбарт  олон жил үр дүнтэй ажиллаж байгааг нь үнэлж С.Амарсайханыг энэ салбарын Алтан сарнайн эзнээр өргөмжилжээ. 

Соёл урлагийн салбарын онцлох  буюу Алтан сарнайн эзэдээр  “Харанга” хамтлаг шалгарлаа. Монголын роп покын түүхэнд хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хамтлаг бол яахыын аргагүй “Харанга” хамтлаг юм. Энэ хамтлагийн гишүүдийг  соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Алтан сарнайн эздээр шалгаруулсан байна.

Спортын салбарын оны онцлох буюу Алтан сарнайн эзнээр  хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгийг  шалгаруулжээ.М.Анхцэцэгийн хувьд  Риогийн олимпийн VIII байрын шагналтан төдийгүй 2016 онд Оюутны  дэлхийн аварга, Азийн аварга, залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалийн эзэн болсон болсон бахдам амжилт гаргасан тамирчин юм. Түүний 2016 онд гаргасан амжилтуудыг үнэлж НАМЗХ-аас Алтан сарнайн эзнээр шалгаруулжээ.

Нийгэм, улстөрийн салбарын оны онцлох хүн буюу Алтан сарнайн эзнээр  НИТХ-ын дарга Цэндсүрэнгийн Сандуйг тодруулжээ. Ц.Сандуйгийн хувьд Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд 2016 оны НИТХ-ын  сонгуульд багаа удирдан ялалт байгуулсан. Мөн тэрбээр  МАН-д хийгдээгүй боловсон хүчний шинэчлэлийг хийж чадсаныг нь онцлон улстөрийн салбарын Алтан сарнайн эзнээр тодруулсан байна.

Ямартай ч НАМЗХ-аас зохион байгуулдаг Алтан сарнайн эздийн талаарх мэдээлэл сошл орчинд нэлээд яригдаж байгаагаас хамгийн “нүдээ олоогүй” шагналын эзэн НИТХ-ын дарга Ц.Сандуй боллоо гэсэн шүүмжлэл газар авч байгаа бол хамгийн “нүдээ олсон” шагналын эзнээр жүжигчин Г.Ундармаа  шалгарлаа хэмээж байна.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …