Хятад Улсын иргэн дөрвөн настай Монгол хүүгийн толгой уруу заазуурдаж хөнөөлөө

БНХАУ-ын иргэн Монгол Улсын гурван иргэнийг заазуурдаж, дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн хэрэг гарчээ. Уг хэрэг арванхоёрдугаар сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарсан бөгөөд хэргийг 46 настай Ө гэгч хятад эр үйлдсэн байна.

Тэрбээр шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаад маргалдан улмаар эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 13 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт 2-3 удаа заазуурдаж, хүнд гэмтэл учруулжээ. Хэргийн улмаас дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан аж. 

Сэжигтэн Ө тус хороонд түр оршин суух эрхтэй байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр хэргийг үйлдэх үедээ согтуу байсан гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн алба хаагчид хэргийн дуудлагын дагуу шуурхай ажиллаж, сэжигтэн этгээдийг саатуулсан. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …