Төгс эр хүнийг хайсан бүсгүй хаана хүрдгийг мэдэх үү?

Зүрхэндээ саад болж байгаа төгс төгөлдөр шаардлагуудыг мартан сэтгэлийн үүд хаалгаа нээгээрэй. Үнэхээр хэн нэгнийг хайрлах цагт тэр хайр хөрөнгө мөнгө, албан тушаал, сайхан царай, бие хаа эсвээс өндөр боловсрол, өмч хөрөнгөнөөс хамаараагүй байдаг.
Залуухан бүсгүй чи амьдралын ханиа хайсаар л явна уу? Ганцаардсан сэтгэлийн бүүдгэр өдрүүд, хүлээлтээр угтаж, мөн л хүлээлтээр үдэх ертөнцийн цэнхэр өдрүүд…  Үеийн хүүхнүүд чинь хуримын зар товлосон өдрөө гэрэлтсэн нүдээр ярьж эхлэхэд өөдөөс нь ганцаардлаа ярих зориггүй үлдэх  онцгүй мөчүүд…
Уйлмаар,  хаашаа ч  юм хамаагүй зорилгогүйгээр зорин алхмаар өдрүүд… Өнөөдрийг хүртэл болзож үзээгүй гэвэл түмэн худлаа. Тоогоо алдсан биш юмаа гэхэд нэлээдгүй залуустай уулзаж учирч байсан ч тэдний хэн нь ч чиний хайж явсан ханхүү биш байсан. Учир нь чи эр  хүн  ийм  л  байх  ёстой  гэсэн  урт  жагсаалт  бүхий  шаардлагыг  өөртөө  чанд  тээж,  тэр  л жагсаалтнууддаа тэнцэх эрийг хайсаар л яваа.
Хайрын эрэлд яваа чиний замд энэ л саад болж байгааг харин мэдсэн билүү? Чи гагцхүү үлгэр  зохиолд л гардаг тийм төгс төгөлдөр хүнийг бодит ертөнцийн энэ амьдралаас хайсаар яваад өнөөдрийн энэ их ганцаардал чинь бий болоогүй гэж үү? Тиймээс хэнд ч хэрэггүй шаардлагауудыг өөрийн зарчмаасаа үлдэн хөө. Зөв хүнтэйгээ учрах үед зүрх чинь жирийн үеийнхээсээ нэг л өөр байх болно. Тиймээс зүрхэндээ саад болж байгаа төгс төгөлдөр шаардлагуудыг мартан  сэтгэлийн үүд хаалгаа нээгээрэй. Үнэхээр хэн нэгнийг хайрлах цагт тэр  хайр  хөрөнгө  мөнгө,  албан  тушаал,  сайхан  царай,  бие  хаа  эсвээс  өндөр  боловсрол,  өмч хөрөнгөнөөс хамаараагүй байдаг.
Харин сэтгэлээс гарахгүй дуу хоолой, үнэн сайхан яриа, ширтэх харц, итгэлтэй байдал, түүнтэй байхад нэг л өөрийнхөө тааваар, сэтгэл хангалуун дулаан байх тэр л бүхнээс жинхэнэ хайрын агуу чанар хамаардаг юм. Энэ л нандин гэгээн мэдрэмжийг хэн нэгэнд ямар  ч  нөхцөл  тавилгүйгээр,  зүрх  сэтгэлээ  нээлттэйгээр  илгээж  чадсан  үед  л  авдаг  хуультай. Тиймээс  зүрх сэтгэлээ анирд. Чухал биш зүйлсээр хайрынхаа өмнө хаалт битгий босго. Ертөнцөд төгс төгөлдөр хүн гэж үгүй. Нэг ийм үг байдаг юм. “Би бол сайн хүний доторх муу хүн, муу хүний доторх сайн хүн” гэж.
Нээрээ л хүн сайнтай муутай, алдаа оноотой.  Жинхэнээсээ чамайг хайрлах тэр залуу чамайг ханзарсан гутал, элэгдсэн хүрэмтэй байхад чинь ч хайрлана. Чиний ааш зангийн аль нэгэн алдааг олж харсан ч урьдынхаараа л хайрлана. Амьдрал чинь зүдүү, ажил төрөл муутайг чинь мэдсэн ч хайрлах л болно.  Хайрыг зүрх сэтгэл л таньдаг юм шүү дээ.

Санал болгох мэдээ

Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …