Цусны даралт яагаад ихэсдэг вэ?

Гипертони буюу цусны даралт ихсэх нь 35-44 насны таван эрэгтэй тутмын нэг, арван эмэгэтэй тутмын нэгд тохиолддог байна.

Орчин үеийн хүмүүст нийтлэг тохиолддог өвчний нэг нь даралт ихсэх явдал юм. Гипертони буюу цусны даралт ихсэх нь 35-44 насны таван эрэгтэй тутмын нэг, арван эмэгэтэй тутмын нэгд тохиолддог байна. Иймд даралтаа хэвийн болгоход юуг анхаарах талаархи зөвлөгөөг хүргэхээр шийдлээ.

Юуны өмнө та дараахь зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

Та биеийн жингээ өндөртэйгөө харьцуулаад үзээрэй. Саяхан болтол хүний биеийн жингийн хамгийн тохирсон хэмжээг тухайн хүний биеийн өндрөөс 100-г хасах замаар тодорхойлдог байсан бол ингээд гарсан тоогоосоо нэмж арван хувийг нь  хасч байхаар болжээ. Тэгэхээр 170 см өндөртэй хүний хамгийн тохиромжтой жин нь 170-100-7/70 кг-ын арван хувь нь 7/=63 кг болж байна.

*Та ядаргаагаа гадагшлуулдаг нэг ёсондоо тайлдаг аргыг боловсруулах хэрэгтэй.

*Хэрэв Та тамхи татдаг бол түүнийг аль болох багасгах, чадвал хаях хэрэгтэй.

*Өөх тос, давс ихээр агуулагдан хоолноос татгалзах хэрэгтэй.

Цусны даралт ихсэх иймэрхүү олон шалтгаан бий. Түүнийг шинжлэх ухааны үүднээс судлан зарим хүчин зүйл нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

1. Нас

20-40 насанд  цусны даралт алгуурхан нэмэгдэж эхэлдэг. Нас нэмэгдэх тусам  даралт нэмэгдэх нь  хурдасдаг.

2. Хүйс

20-30 насны эрэгтэйчүүд ийм насны эмэгтэйчүүдээс илүү даралт нь ихэсдэг. Харин гормоны өөрчлөлтийн үед жишээлбэл, жирэмсэн болсон үед  даралт  аажимдаа  нэмэгддэг.

3. Удамшил

Аав, ээжийн тань аль нэгний цусны даралт нэмэгддэг бол таны даралт нэмэгдэх магадлал нь  хоёр дахин нэмэгдэнэ.

4. Илүү жин

Хэт таргалалт даралтыг мөн ихэсгэдэг. Зөв хооллох л хэрэгтэй. Гэвч асуудлын гол нь турахад  биш, тураад  таргалахад л  байгаа юм.  Үүний тулд хоолоо сойх бус харин илчлэг багатай хоолыг хэрэглэж занших хэрэгтэй.

5. Хоол, тэжээл

Таргалахад давс, өөх тос ихтэй хоол нөлөөлдөг. Мөн кальци, магни, фосфор багатай хүнс хэрэглэх нь таргалахад хүргэдэг. Тиймээс аль болох хүнсний ногоо ихтэй, жимс жимсгэнэ идэх хэрэгтэй.

6. Стресс

Ачаалал ихтэй ажиллах, бухимдах үед хүний даралт  эрс нэмэгддэгийг эрдэмтэд нотолжээ.

7. Тамхи

 Тамхи татдаг хүний артерийн даралт нь татдаггүй хүнийхээс хоёр дахин их байдаг. Учир нь  никотин нь  цусны судлуудыг багасгадаг байна.

8. Биеийн ерөнхий  байдал.

Гормоны өөрчлөлтөөс үүссэн зарим өвчнүүд  даралтыг ихэсгэдэг. Диабеттэй хүмүүс зүрх, бөөр өвдөх, цус харвах аюулд илүүтэй өртөмтгий байдаг.

Даралт ихсэлтийг багасгадаг  зарим хүчин зүйлүүд  байдаг бол зарим нь  тухайн хүнээс  огт хамаарахгүйгээр нэмэгддэг байна.

Организмд нөлөөлөх нь

*Өөрийнхөө  харааг байнга шалгуулж бай.

*Толгой өвдөх болон эргэх шинж тэмдгийг хайхрахгүй өнгөрч болохгүй.

* Даралт ихсэх нь зүрх судас, бөөр болон бусад эрхтэнг муутгадаг. Цусны даралт ихтэй хүсүүсийн дийлэнх нь  мэддэггүй.

Цусны даралт ихэссэн нөхцөлд эмч таны эрхтэнүүд гэмтсэн эсэхийг шалгах нь гарцаагүй. Эхлээд цусны судсууд гэмтсэн эсэхийг үзэхийн тулд нүдний торлогийг харж, нүдний дотор бага зэрэг цус хурсан эсэхийг шалгана. Зүрхэнд өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Артерийн цусны хөдөлгөөнийг болон цээжний хөндийг/ бөөр томорсныг үзэхийн тулд/ үзэж шинжилдэг.

Нүд

Даралт их биш бол хараанд  нөлөөлөхгүй. Тэгэхдээ торлогийн жижигхэн судлуудын аномал нь даралт бага зэрэг ихсэхэд л  ажиглагддаг.

Зүрх

Өндөр даралт зүрхэнд маш их ачаалал өгдөг. Учир нь,

Зүрхний цусан хангамж багасдаг.

Бүх биеэр цусыг тараахын тулд зүрх нь илүү эрчимтэй ажиллах хэрэгтэй болдог. Энэ нь цаашдаа зүрхийг томруулж, сулруулж үйл ажиллагааг нь  алдагдуулна гэсэн үг.

Бөөр

Даралт ихсэх өвчин нь бөөрний эд болон жижиг судсуудыг гэмтээж үйл  ажиллагааг нь сулруулдаг.

Цусны судсууд

 Даралт ихсэх өвчнийг эмчлэхгүй бол цусны судсууд нарийсч хатууран атеросклероз бий болгодог. Энэ нь  артерийн судас нарийсч ингэснээр зүрхний өвчин үүсч, эрт хөгшрөхийг хэлж байгаа юм.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …