Ховд: Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одонгоор шагнагдсан хүмүүсийн одонг гардууллаа

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, манжийн дарлалаас ангижирсан  түүхэн өдрийг  тохиолдуулан  Монгол удсын Ерөнхийлөгч зарлиг  гарган улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж амжилт гарган ажиллаж байгаа шилдэг тэргүүний хүмүүсээ шагнаж урамшуулсан. Олон үндэстэн ястны өлгий болсон Ховд нутгийн хөдөлмөрч  ард түмнээс  төрийнхөө дээд шагналаар шагнагдсан хүмүүсийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд өнөөдөр аймгийнхаа Хөгжимт драмын театрт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар  Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Ойдовын Баттулга, Цамбагарав багийн ахмад настан Данзангийн Эрдэнэцогт, Булган сумын ахмад настан Жавын Хумааж, Жаргалант сумын ахмад настан Жанцангийн Рагчаадорж, Мөнххайрхан сумын ахмад настан Сонинтөрийн Жимсээ, Аймгийн ерөнхий аудидор Лханаагийн Галбадрах,” Алтайн буйлааст” ХХК-ны захирал Норжмаагийн Бадрах, Булган сумын сургуулийн захирал Содноогийн Баярсайхан, Цаст-Алтай цогцолбор сургуулийн хичээлийн эрхлэгч Мөнхөөгийн Дуламсүрэн, Сум дундын 25-р шүүхийн Тамгын газрын дарга Нямбуугийн Чулуунжав нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасныг Ховд аймгийн Засаг дарга Дамдины Галсандондог, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар гардууллаа. 
Харин  Алтангадас одонгоор Зэрэг сумын малчин Жанчивын Мажгаа, Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан Намжилын Лхавгаа, Ховдын Хаш-Өргөө ХХК-ны өрлөгчин Лхасүрэнгийн Гантөмөр, аймгийн БСГ-ын мэргэжилтэн Наранцэцэг нарын 33 хүн энгэрээ мялаасан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар Жаргалант сумын Цамбагарав багийн өндөр настан Жүгдэрийн Нагираа, Дөргөн сумын  Агваш багийн ахмад настан  Окоогийн Цэвэлмаа, Зэрэг сумын Хүүхдийн цэцэрлэгийн ахмад ажилтан Дамдины Алтанцэцэг, Зэрэг сумын малчин Замлангийн Баатаржав, Зэрэг сумын Бураа багийн малчин Хавчигийн Ядамбазар, Дөргөн сумын Сээр багийн ахмад настан Цэвээний Сөмбөөн, Булган сумын 2-р сургуулийн бага ангийн багш Галдангийн Гансүх нарын 20 хүн,  Цэргийн гавьяаны одонгоор Жаргалант сумын Жаргалан багийн иргэн Норзонгийн Тэрбиш, Ховд аймгийн ШШГА-ны ахмад настан, дэд хурандаа Гомбосүрэнгийн Батсүмбэ, ШШГА-ны тоо бүртгэлийн байцаагч Пүрэвийн Оюунцэцэг нар, Цэргийн хүндэт медалиар Ховд аймгийн Цагдаагийн газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Даваагийн Мөнхжаргал, аймгийн Онцгой байдлын газрын дарга Сүхээгийн Өлзийхишиг, аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 48-р ангийн аврагч, гал сөнөөгч Цэвээнжавын Доржсүрэн, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн аврагч, усчин Батаахүүгийн Мөнгөнболор нар  шагнагдсаныг  гардуулан өгч баяр хүргэлээ. 

Эх сурвалж: khovdnews.mn

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …