Эцэг эхчүүд утааны эсрэг жагсана

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болоод байна. Жил бүрийн өвөл бидэнтэй нүүр тулдаг агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьсгалын замын халдвар үүсгэж, хүүхдийн амь насанд ч аюул учруулж байна.

Уг нь өргөн уудам нутагтай Монгол Улс агаарын бохирдолд өртөхгүй байх боломжтой боловч Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг амтай болгон ярьж, нөхцөл байдал сэтгэл түгшээм байгаа нь биднийг цаг алдалгүй, шийдэмгий арга хэмжээ авахыг шаардаж байна.

Тэгвэл, Хүн бүрийн амны уншлага болоод буй Улаанбаатарын утааны эсрэг дорвитой арга хэмжээ яаралтай авахыг шаардаж эцэг эхчүүд жагсахаар болжээ. Энэхүү жагсаал энэ сарын 26-ны өдрийн өглөөний 10:00 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна. Жагсаалаар утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардахаас гадна, авах боломжтой арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж хүргүүлэхээр эцэг, эхчүүд нэгдээд байгаа аж.

“Утааны эсрэг ээжүүд” холбооноос уг жагсаалыг санаачилсан бөгөөд энэ талаарх мэдээллийг өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээгээр түгээж, бүхий л насныхан дэмжихээ мэдэгдэж байгаа юм байна.

Тэд “Утааны эсрэг жагсаалд ээж аавууд нэгдээрэй! Хүндэт эцэг эхчүүд ээ, хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж утааны эсрэг жагсая! энэ сарын 26-ны даваа гарагт 10.00 цагт Сүхбаатарын талбайд жагсацгаая. Хэдий болтол бяцхан үрстэйгээ хорт утаагаар амьсгалахыг хүлцэнгүйгээр тэвчин дор бүрнээ халаглах билээ. Утаа гамшиг болсноор 15 жил өнгөрөхөд бид нэгдэж нэг удаа тэмцсэн билүү? Тиймээс “Утааны эсрэг ээжүүд” холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж,та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирвэл сайн байна. Фэйсбүүк дэх “Утааны эсрэг ээжүүд” группт нэгдэн жагсаалтай холбоотой санал бодлоо хуваалцаарай. Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо. Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хичнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол? Эдгээр зовлонг тойрч гарсан гэр бүл Улаанбаатарт байна уу? Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснаар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээе! Энэхүү постыг олонд хүртэл шэйрлэнэ үү.

Жагсаалын талаарх мэдээллийг 88002839 дугаарын утаснаас лавлана уу. Утааны эсрэг ээжүүдийн холбоо” хэмээн хүсэлт гаргаж эцэг эхчүүдийг уриалжээ.

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …