Шинэ жилийн баярын хамгийн том тоглолт “Snow melody”

Дэлхийн улс орны ард түмний шашин шүтлэг, яс үндэс, гарал угсаа үл хамаарч улс хоорондын эв нэгдэл тэр дундаа гэр бүл, хүүхэд залуучуудын баярлан өнгөрүүлдэг баярын нэг бол шинэ жилийн баяр юм. Шинэ жилийн баярыг гэр бүл, анд нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамт байж зугаатай өнгөрүүлдэг баяруудын нэг билээ.
Энэ шинэ жилийн баяраар улсын Филармони уламжлал болгон хүргэдэг “SNOW MELODY” new year`s concert-2017тоглолтоо 12-р сарын 23-нд СТӨ-ний тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, Филармонийн гоцлол дуучид, МУАЖ Б.Зангад, поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа зэрэг 200-аад уран бүтээлчдийн бүрэлдхүүнтэй шинэ жилийн хамгийн том тоглолт болох гэж байна.
Тоглолтын тасалбарыг www.ticket.mn, улсын Филармонийн касс болон 1900-1617 үнэгүй хүргэж өгхөөс гадна Юнителийн хэрэглэгчид 100GG-ээр 5.000₮ хөнгөрүүлэн авах боломжтой юм.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 8801-0854, 9919-6623 утсаар лавлана уу.
“Snow Melody” new year’s concert 2017 Mongolian State Philharmonic


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …