Н.Эрдэнэ: Д.Пүрэвдаваа намайг “нохой шиг олон төрлөө” гэж дарамталж зодсон

Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа 2015 оны 11-р сард дүүргийнхээ Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Н.Эрдэнийг жирэмсэн байхад нь зодож биенд нь ноцтой гэмтэл учруулсан тухай мэдээлэл тухайн үед гарч байсан. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа  “Би нэг ч эмэгтэй хүнд гар хүрээгүй. Н.Эрдэнэ гэх эмэгтэйг би нэг ч удаа зодож байгаагүй” гэж мэдэгдсэн байжээ. Гэтэл  уг асуудлыг хууль хяналтын байгууллага өнгөрөгч хугацаанд шалгаж, гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байх юм.

БЗД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга асан Н.Эрдэнэ  Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулсан хэргийг өчигдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гарчээ.

Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдавааг гэм буруутай хэмээн шийдвэр гарч байсан бөгөөд өөрөөр хэлбэл анхан болон давах шатны шүүхийн шийдвэр Н.Эрдэнийг хохирогч гэдгийг тогтоосон. Харин хяналтын шатны шүүх анхан болон давах шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзээд анхан шатны шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ талаар хохирогч Н. Эрдэнээс тодрууллаа.

-“Таныг БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа зодсон  гэх хэрэг шүүхээс хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?  Ер нь анх юунаас болж танд гарч хүрэх болов. Энэ талаар тодруулахгүй юу?    

– Баянзүрх дүүргийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж байхдаа Д.Пүрэвдаваад 2015 оны 11-р сард жирэмсэн болоод дөнгөж хүүхдээ бүрэлдэж байхад зодуулж байсан. Мөн 2016 оны 1-р сард дахин зодуулсан.  Анх 2015 оны 11-р сард намайг “Мал нохой шиг олон төрлөө. Одоо чи төрөх гэж байгаа юм чинь манай найзад  ажлаа өг.  Эсвэл гэртээ бай” гэж зодож дарамталсан.

Харин 2016 оны 1-р сард миний эрхэлж байсан ажлыг өөрийн найздаа өгч намайг  албан тушаалаас минь буулгаж, өөрийн эрх мэдлээ ашиглан иргэдээс бэлэн мөнгө татах хууль бус үйлдлийг нь  мэдэж эсэргүүцсэн учир дахин  зодож танхайрсан.

-Хоёр ч шатны шүүх Д.Пүрэвдавааг гэм буруутай гэж үзсэн. Гэтэл Улсын Дээд шүүх хэргийг буцаасан байна. Яагаад буцаах болов. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Би хүүхдээ төрүүлээд 4 сар болж байна.  Хоёр  настай, 4 сартай хоёр нялх хүүхэдтэйгээ Төв аймагт амьдарч байгаа.  Өчигдөр нялх хүүхдүүдээ орхиод хөхөө чинэрүүлэн, сүүгээ гоожуулан байж шүүх хуралд оролцлоо. Харамсалтай нь Улсын Дээд шүүх Д.Пүрэвдаваагийн талд шийдвэрийг  гарчихлаа.

Өмнө БЗД-ийн Иргэний хэргийн анхан, Нийслэлийн Давж заалдах шатны шүүх намайг хохирогч гэдгийг тогтоосон. Гэвч Дээд шүүх хоёр ч шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэлээ. Эндээс Дээд шүүхийн шүүгчид нөлөөнд автсан уу гэж бодогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Д.Пүрэвдаваагийн ард түүнийг хамгаалдаг том хүн байна гэж би бодож байна.

Өмнө нь Д.Пүрэвдаваагийн асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан боловч хэргийг хэрэгсээгүй. Одоо Улсын Дээд шүүх хэргийг буцааж байна.

Үүнд том нөлөө байна л гэж хардахаас аргагүй байгаа юм. Тухайлбал, саяхан болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ийн сонгуульд Ерөнхийлөгчийн хүү Ц.Эрдэнэ өрсөлдөж сонгогдсон. Магадгүй түүнийг БЗД-т нэр дэвшиж, өрсөлдөхөд Д.Пүрэвдаваа нөлөөлж, харин Д.Пүрэвдаваагийн арыг Ерөнхийлөгч хамгаалж байж болзошгүй л гэж хардаад байгаа юм.

-Улсын Дээд шүүх хэргийг анхан шатны шүүх рүү буцаачихлаа. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэр таны эсрэг гарвал яах вэ. Ер нь цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Би Д.Пүрэвдаваагийн асуудлаар цаашид ч тэмцсээр байх болно. Хоёр нялх хүүхэдтэй чадал муу эмэгтэй хүн энэ асуудлаас болж сэтгэл санаа, нэр хүндээрээ хохирч, олон ч удаа гутаан доромжлууллаа. Тиймээс хохиролоо барагдуулахын тулд тэмцсээр байх болно.

Түүнийг дүүргийн АН-ын дарга болон Засаг дарга гэх албан тушаалын хэргэм нь миний хэргийг шийдвэрлэхэд ихээхэн нөлөөлж, хаацайлаад байх шиг байна. Уг асуудлыг хууль, шүүхийн байгууллага нь шийдвэрлэж өгөхгүй бол БЗД-ийн Тамгын газрын гадаа хоёр хүүхдээ дагуулж очоод сууна гэж бодож байна. Би хуулийн дагуу асуудлаа тавиад явж байна. Д.Пүрэвдаваа шиг хууль зөрчөөгүй” гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа гэдэг хүн нялх хүүхэдтэй, хөхүүл хүнийг жил гаруй хугацаанд шүүх цагдаагаар явуулж чийрэгдүүлсэн байх юм. Яасан ч завтай хүн байдаг юм бэ дээ. Уг нь  түүнд энэ эмэгтэйтэй шүүхдэлцэж явахаас илүү хийх ажил олон баймаар юм.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл
21 Comments
  1. ТӨВ- ЗУУНМОД says

    НАМЖИЛДОРЖЫН ЭРДЭГЭ ГЭЖ ЭНЭ ХҮҮХЭН УГ НЬ ГОВЬ-АЛТАЙН УГШИЛТАЙ ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД ХОТНОО ТӨРЖ ӨСӨӨД СУРСАГ ЭРДЭМ НЬ ХҮН ШАНТААЖЛАХ. ТЭР ЖИЛ НЭГ КОМПАНИД АЖИЛД ОРООД ЗАХМРАЛЫГАА ДАРАМТАЛЖ МӨНГӨ НЭХЭЖ БАЙСАН, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН ГЭЖ НЭГ АСУУДЛААР БААСАН АВГАЙТАЙ ТАЛБАЙ ДЭЭР ГЭР БАРИХ ГЭЖ ЗӨВШӨӨРӨЛГШЙ ДАЙРААД ЧД-ИЙН ЦАГДАА НАР УНЬ ТООНЫГ НЬ ТАЛ ТАЛ ТИЙШ НЬ АВЧ ЗУГТААХАД ТАЛБАЙ ЛЭЭР ҮЛДСЭН БУМНАНЖИД ХУРАНДААГЫН ХУВЦАСЫГ УРЖ ХОРИГДОЖ БАЙСНЫГ БИ ИХ СӨЙН МЭДЭХ ЮМ БАЫНА. ЭЭЖ НЬ ХҮЧИТ ШОНХОР ДЭЭР МАХ ЗАРЛАГ НЭГ ШАР АВГАЙ БАЙДАГ БАЙСАН. ЕР НЬ ХАА ЯВСАН ГАЗРАА ШАНТААЖААР ХООЛНЫ МӨНГӨӨ ЗАЛГУУЛДАГ ХҮН Л ДЭЭ.

  2. kkkkk says

    buruu hereg hiisen uilee uureh l yostoi….urd n yu hj yawsan tui ch hamaagui

  3. Anonymous says

    ter muu hujaag albal taarna. mongoliin urs mash olon boltugai. hujaa nar chin bur olon torood olon bolchood baigaan bishuu bitgii huts

  4. Anonymous says

    hodoonii duguui nuutei ulaan hatsrati muuhai er baina uheesei

  5. зочин says

    ПҮРЭВДАВАА ХАВААС ШИЖЭЭРГҮЙ НӨХӨР ХАРАГДАЖ БАЙНА. ШОРОН РУУ НВ ЯВУУЛЦГАА.

  6. Батхүү says

    Энэ Пүрэвдаваа дандаа охид авгайчуултай хэрэлдэж уралцаж маажилцаж яваг шог гаруу гүй юу. Энэ хоёр зургын чухам аль нь Дүрэвдаваа юм бэ.

  7. Zochin says

    Ene huuhed yaj yvaad darga bolhihvoo ooroo huuhed gargaad gertee suuj bhad n oorool busdiin huuhdiin asuudliig hen hariutsaj ajillah ve er n ajlaa ogson deer ali ali taldaa heregtei ene emegtei ajildaa ortloo ahiad 2 jil bolno ter hurtel huuhduudiin asuudliig hen hariutsaj ve. Ahiad bj bgaad l jiremsen bolood yvaad ogno iimerhuu niigmiin ajil hiideg humuust 40 garsan humuusiig tavihaar ym

  8. Уул says

    Пүрэвдавааг хүн зодсон байхад Элбэгдорж шүүхэд нөлөөлж байгаа нь даанч тэнэг анхан шатны шүүхийн шийдвэр ямагт зөв байдаг эмэгтэйг үхтэл зоддог даргыг харна

  9. Пүрэвдавааг says

    энэ хүүхнийг юу гэж зодох юм. харин өөр лүү нь галзуу нохой шиг үсчээд байхаар нь л өөрөөсөө холдуулж түлхсэн ш дээ. тэгээд маажуулаад уруулаад зогсох байсан юмуу. арай дэндүү юмаар хүн шантаажилж байгаа юм бишүү. одоо монголоор дүүрэн ингэж жантаажилж амь зогоодог хүмүүс байнаа яанадаа

  10. Хм says

    Юун ч ойрхон хуухэд гаргадгын, албатай юм шиг олон хуухэдтэй ядарсан ядуу гээд байдгын. Секс хийж дур тавьсан аав ээж еерсдее хариуцлага хулээх ёстой. Одоо улс дампуурсан 4 хуухэдтэй болох гэж улайрдаг секс хийхээс еер ажилгуй арчаагуй Эр эмуудээ больж уз, халамжийн менге хавтгайрдаг уе енгерсен. Та Нарын олон хуухдийг тэжээх менге алга сургууль алга эмнэлэг алга, татвар телегчид ч алга за юу! Спираль тавиулцгаа, комдомтой уз! Баячуудын тереед туранхай болдог алдарт эхуудийг дуурайх хэрэггуй. Тэд баян гичийс аа бид ядуу жингэрууд. Тэдний нехерууд сургууль тегссен ажилтай, боловсролтой, хангалттай менге олдог Зарим нь терийн хулгайчид байдгымаа.

  11. Anonymous says

    Хуухдуудээ тэврээд гадаа сууна гэнэ уу?! Хэн айх юм бэ? Хуухдээ зовоохоор шийдсэн солиотой хуухэн бн! Чи дийлэхгуй яагаад гэвэл монгол улс баян хунд уйлчилдэг шуухтэй, эмэгтэйчууд хуухдийг тоож хардаггуй улс ш дээ. Чам байтугай боловсролтой ажилтай нь дээрэлхуулдэг. Харин нялх хуухдуудээрэй турээ барьж тэнэгтэхээ боль. Хуулинд яаж заасан туугээр нь заргалд, баримт нотолгоотой цаастай зурагтай ярилцлага ег Гэхдээ дарга нар дийлдэхгуй биз дээ.

  12. солонго says

    үнэн, худлыг нь мэдэхгүй. ер нь бол хүн гүтгэж хохироодог адгийн амьтдын нүгэл нь нүдээрээ гардаг юм. яаж ч бодсон сэтгэцийн эмгэгтэй л биш бол эмэгтэй хүнийг нохой шиг олон төрлөө гэж зодох хүн байхгүй дээ

  13. irgen says

    ene emegtei uuriinhuu buruu org oilgohgui hun shantaajilj mingu salgaj sursan um baih daa nerent l zodoogui bolohoor shiidver ni buriigui l gek gatna gedgiig oilgood zar hiihee bolispn deer biz dee huuhdee ushuud gertee taivan suusan ni deer biz dee

  14. Anonymous says

    Putevdavaa chi hund yum ogch argaldgaaraa zartai gesen. Niisleliin zahirgaany hergiin shuuhiin shuugchded gazar ogch avilgadsan bn lee

  15. naranzul says

    erdenee chi ter zeelsen 250000 ogoochee shal hudlaa yariad yabah yum ugaasaa end tend ochood hudlaa yarij humuusees heden togrog salgadag novshiin huuhen bna lee shd chi

  16. су. ба says

    энэ ёстой балай хүүхэн шүү. улаанбаатарт ажилд орчихоод төв аймгаас ажилдаа явдаг айн. мөнгө арга нь ердөө л энэ. зайлуулдаа. хэдэн төгрөг өгөөд явуулбал таарна

  17. хүн says

    монголчуудаа цөөхүүлээ байж хүн шиг байгаач. хүн хэлээрээ, мал хөлөөрөө

  18. зочин says

    Пүрэвдаваа эх хүнээс төрөөгүй новш уу эмэгтэй хүнийг доромжилчихоод хамт ажиллаж байхад муухай ааш авир зөндөө гаргаж байсан шүү дээ новш минь

  19. Anonymous says

    нөгөө оюунтуяа гээд махны ченж авгай нь хааччихсан юм бол.нам дамнасан ченж авгай нар юу ч хийж мэднэ.

  20. Гана says

    Өнөөдөр төрийн ажил хийх хэцүү болсон.Пүрэвдавааг би танихгүй,гэхдээ эмэгтэй хүн зодоод байх хүн биш.Ер нь хэл амтай,заргач , өөрөө ажлаа хийж чадахгүй байж нөгөө хүнийхээ мууг үзэх гэж улайран тийм л хүүхэн болов уу

  21. зочин says

    hen neg ni hvn zodson baij bo. yum bolgond eronhiilogchiig hamaatuulahaa bolimoor yum.

Comments are closed.