Уолт Дисней А.Баярцэцэгт “Мулан”-ы дүрд шалгуулах санал тавьжээ

“Дэлхийн Мисс 2016” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгийг Холливуд сонирхож эхлэв.

Түүнийг Диснейн Сан Франциско дахь агентлагаас “Мулан” уран сайхны кинонд шалгуулахыг урьсан байна. А.Баярцэцэг одоогоор тодорхой шийдвэр хэлээгүй байгаа бөгөөд энэ сарын 18-нд өндөрлөх “Дэлхийн мисс-2016” тэмцээндээ гол анхаарлаа хандуулж буй нь илэрхий юм.

Дашрамд дурдахад Диснейн тун амжилттай хүүхэлдэйн кино болох Мулан хүүхэлдэйн киноны баатар Мулан нь гав ганцаараа олон зуун Хүннү нарыг ялж байгаа тухай өгүүлдэг билээ. Тиймээс энэ кинонд шалгуулах, цаашлаад тоглох эсэх шийдвэр түүний хувьд нэлээд хэцүү шийдвэр байх нь ойлгомжтой биз ээ.


Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …