Урдаас зээл сураглаж суухаар, улс төрийн диктатурыг нь суралцая

Авлига гэдэгтэй бид цаасан дээр тэмцээд байхаас амьдралаас авч хаяж чадсангүй. Танилын хүрээ, халаасны хэдэн “цаасаар” ажил амжуулдаг нь танил болоод удаж байна. Өөрт хэрэгтэй ашигтай зүйлээ хийлгэх гэж бусдыг жоохон урамшуулж байгаа хэрэг. Ямар ч салбарт авсан нь өгсөнтэйгээ бурууддаг тогтолцоог бид хуульчлаад ч дийлэхгүй нь.

Учир нь авлигагүй бол ямар ч ажил урагшлахгүй нь амьдралд тодорхой болж. Мэдээж энэ буруу. Аалзны тор мэт бах бөх болтлоо татагдсан энэ том сүлжээгээр ороогүй, гараагүй, дайраагүй, хүрээгүй улс төрч гэж үгүй байх. Авлигын сүлжээ улам л томорч, улам л зузаарч, улам “өнгө” засч байна. Авлигаар угжигдсан бүхэн бүтэн давалгаа түрэн орж ирж байна.

1441179673_yan-zurag

 Бид өөрсдөө их хүлцэнгүй хүмүүс юм. Авсан гэнэлээ, өгсөн гэнэлээ гэхээс илүү ихийг хийхгүй, хийж ч мэдэхгүй. Хэдэн “цаас” өгөөд бүтээчихсэн гэж ирээд л залуус гайхуулах нь өдөр тутмын яриа болж. Нэг үгээр бид авлигыг дуулсан ч дуулаагүй мэт, харсан ч хараагүй мэт амаа таран чихээ бөглөөд өнгөрүүлдэг болсон байна. Иргэн хүний үүрэг хариуцлага гэж огтхон ч алга шиг.

 Бүх зүйлийг авилгадаж болдог болж. Эрүүл мэнд, Боловсрол, Төрийн үйлчилгээ гээд наад захын хэрэглээнүүд ч авилгаар хийгдэнэ. Ажилд орох, тушаал ахих, дарга болох бол бүүр “том” авилгын “дэвсгэртүүд” гэсэн үг. Бид авсан, өгсөнтэй ч хамтад нь  шийтгэдэг баймаар байна. Яг Хятадууд шиг.

Авсан нь тогтоогдоод, өгсөн нь баригдвал эхлээд суудлаас нь буулгая, дараа нь давтан үйлдвэл “аавынд” хийчихье, бүүр засрахгүй бол “цаазалчихая” яг Хятадууд шиг. Хамгийн муу муухай Хятад л байна гэж ам уралдан ярих хэрнээ хамгийн зөвөөр шийтгээд байгааг нь хэн нэгэн хэлчих вий гэсэн шиг таг өнгөрүүлэх нь “гэмт хүн гэлбилзэнэ” гэгчийн үлгэр үү.

Анх төрийн албанд алба хашихад нь л авилгын хэргээр гэр бүлийн хамт ял эдэлж байгаа хүмүүсээр “зочлуулж” гэнэтийн бэлэг барьж байх жишээтэй. Зэрлэг хэрнээ сургамжит “өгүүлэмж”. Яадаг юм энэ том аалзны торон сүлжээнээс гарахын тулд “үйлийн үрт” итгэж сууснаас цаазалчихдаг байя л даа. Нэг цаазлана, хоёр цаазлана дараа нь “айх” биз. Идэж ууж ханахгүй юм, та нарын хүүхдүүд үйлийг чинь үүрнэ дээ гэж хашгираад ч ойлгохгүй бол “яс маханд нь ойлгуулая” л даа. НҮБ-д хүний эрхийг дээдлэн цаазын ялгүй орон боллоо гэх сайхан мэдээний цаана авилга улам том “цэцэглээд” байгаа хэрэг биш үү.

x5d4gd54gd5g

Төрийн албанд ажиллах хүсэлтэй үйл олон цүнх баригчид хийж байгаа ажлаа мэдэхгүй, дараа нь гарах хор уршигийг нь ойлгохгүй, мэдлэг мэдээлэл дутмаг, “том” ахын гар хөл болохоос өөрцгүй байгаа нь авлига доороосоо үндэслэн соёолж байгаагийн суурь болоод байна. Тиймээс төрийн албаны босгыг өндөрсгөж, авлигыг үлгэр жишээ шийдэж, хэн хэнд нь хариуцлага тооцох урд хөршийн аргыг хэрэглэе. Хятадаас зээл хүсч байхаар диктатурыг нь суралцмаар байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2024 …