ГХ-ны сайд Ц. Мөнх-оргил лчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү-г бүр мөсөн эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

mpa_1910
Элчин сайд Т.Шимизү 1975 онд Японы Гадаад хэргийн яаманд Монголыг хариуцсан мэргэжилтнээр орсноос хойш нийт 41 жил ажилласан тухайгаа дурдаад энэ хугацаанд Монгол, Японы харилцаа өндөр түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр цааш хэлэхдээ “Улс төрийн харилцаанаас гадна иргэд хоорондын харилцаа сайн хөгжиж ирлээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын эдийн засгийн харилцаанд ихээхэн ахиц гарч, худалдаа, хөрөнгө оруулалт өснө гэдэгт итгэл төгс байна. Хэлэлцээрийн үр шимийг хүртэхийн тулд хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлага байгаа. Би ч энэ чиглэлд санаж бодсон зүйл бий” гэв.

mpa_1912
Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Японы харилцаа өнөөгийн өндөр түвшинд хүрэхэд Элчин сайд Т.Шимизү-гийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд цаашид ч өндөр ач холбогдол өгч ажиллана гэдгээ илэрхийлэв.

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …