“UNIMAT технологи амьдралд ” уралдаан боллоо

img_4784-33-1024x887

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23, 24, 50, 72, 117 дугаар сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд  “UNIMAT ТӨХӨӨРӨМЖ АМЬДРАЛД”    уралдааныг ерөнхий боловсролын 72 дугаар сургууль дээр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир болон сургуулийн захирлууд, багш, сурагчдын төлөөлөл оролцлоо. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “ Дүүргийн удирдлагаас орон нутгийн боловсролын салбарын бодлого, дэвшүүлсэн зорилго зорилт, “Боловсрол-2016” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын технологийн кабинетад “UNIMAT” тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 2016 оноос үе шаттайгаар эхлүүлсэн”  гэж онцлов.  “UNIMAT” ТЕХНОЛОГИ АМЬДРАЛД” уралдаанд  23 дугаар сургуулийн баг тэргүүн байр эзэллээ.

Дүүргийн  хэмжээнд анх удаа ийм уралдаан зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болно гэдгийг Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир хэлж байв.

img_4759

img_4688

img_4709

img_4720-11

img_4629

img_4650

img_4624

img_4635

img_4744

img_4737

 

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …