Кейти Перри: Би хэзээ ч ийм жаргалтай байсангүй

Дуучин Кейти Перри “www.hollywoodlife.com” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Танд мартахыг хүсдэг өнгөрсөн үе байдаг уу?

-Мэдээж хэрэг. Надад мартахыг хүсдэг маш их нууц бий. Цаг хугацааны эрхээр заримыг нь мартжээ. Зарим өнгөрсөн дурсамж минь намайг галзууруулах шахдаг. Гэхдээ энэ талаар ярьмааргүй.

-Та өмнө нь Майли Сайрустай хүртэл үнсэлцэж байсан. Таны мартахыг хүсдэг дурсамжуудад энэ үйл явдал багтах уу?

-Тиймээ. Майли тоглолтынхоо үеэр намайг үнссэн. Түүнийг дөхөж ирэхэд би их гайхаж байсан ч үнсэх вий дээ хэмээн болгоомжилж байсан. Даанч оройтсон байсан. /инээв/ Гэхдээ би энэ бүхнийг мартахыг хүсдэг ч галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Одоо яах билээ. Үнэнийг хэлэхэд дээрх үйлдлийнхээ төлөө тийм ч их шаналахгүй байна. Намайг ойлгоорой. Мэдээж хэрэг алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Би ч гэсэн алдаа гаргаж явсан. Энэ бүхнийг дурсан санаад байхаар сэтгэлээр унаад байдаг юм. Тиймээс  аль болох бодохгүйг хичээдэг.

-Сүүлийн үед та уран бүтээл хийхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж байгаа. Шинэхэн дурлалынхаа тухай сонирхуулаач?

-Би жаргалтай байна. Ингээд л боллоо. Би хэзээ ч ийм жаргалтай байсангүй. Энэ их аз жаргал одоо л надад дээр ирж буйг гайхаж байна.

-Жүжигчин Орланда Блум та хоёр эртний андууд. Харин одоо дурлалт хосууд болсон. Та хоёрын харилцаа нэгэнт ил болсон. Тун удахгүй хуримын зар түгэж магадгүй хэмээн хэвлэлүүд таамаглаж байна.

-Хэвлэлийнхэн зөвхөн таамаглаж л чаддаг. Тиймээс илүү тайлбар хэрэггүй байх. Бид нэг нэгнээ таньдаг болоод арав гаруй жил болж байна.

-Саяхан та хоёрыг сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон. Энэ талаар. Энэ мэдээлэл үнэн байгаасай хэмээн олон хүн хүлээж байгаа?

-Тун удахгүй бүх зүйл тодорхой болно.

-Түүнд хайртай юу?

-Хайргүй хүнийхээ хажууд байна гэж үү.

-Та хоёр хүүхэд эсвэл хуримын тухай ярилцаж үзсэн үү. Та “хувийн амьдралаа шат ахиулмаар байна” хэмээн өмнө нь ярьж байсан.

-Үгүй дээ. Дөнгөж эхлэл дээрээ байгаа хүмүүсийг гүнзгийрүүлэн бодох хэрэггүй.

-Өнгөрсөн хугацаанд олон ч уран бүтээлийг гаргалаа.  Таны дуу амжилтад хүрдэг гол шалтгаан?

-Сайн мэдэхгүй юм. Би хүмүүст таалагдах уран бүтээл хийхийг хүсдэг. Тиймээс хамтран ажиллаж буй хүмүүстээ өндөр шаардлага тавьдаг. Би шаардлага тавьсныхаа хэрээр өөрийгөө боловсруулдаг. Мэдээж хамтын ажиллагааны үр дүнгээр сайн уран бүтээл гардаг. Ямар ч өнгөгүй ертөнцийн тухай дуулахыг хүсдэггүй.  Би дуугаараа тод өнгө ялгаруулахыг хүсдэг. Тод бүхэн хүний уй гашуу, уйтгар гунгийг мартуулдаг. Хүмүүс миний уран бүтээлийг зөвхөн өсвөр насны хүүхдүүдэд зориулдаг хэмээн андуурдаг. Харин ч би эсрэгээрээ насанд хүргэгчдэд зориулан дуугаа гаргадаг. Миний дууг сонсоод 3-4 минут ч гэсэн саарал, хар өнгийг харахгүй гэрэл гэгээг харж болно.

-АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн Хилари Клинтоны кампанит ажилд та оролцож, ая дуугаараа түүнийг дэмжихийг америкчуудаас хүссэн?

-Тиймээ. Хилариг ялалт байгуулна хэмээн итгэж байна. Харамсалтай нь үр дүн өөрөөр гарсан.

-Трампийн талаар?

-Олон хүний итгэл найдварыг алдахгүй гэдэгт итгэж байна. Трамп гэх нэрийг дугуйлсан хүмүүсийн итгэлийг бүү алдаарай.

shuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …