Өмнөговийн залуус АН-ын удирдлагын багийг бүрдүүлэх үү?

downloadӨнөөдөр буюу 2016 оны 12-р сарын 06-ны өдөр магадгүй Монголын улстөрд чухал өдөр байж мэдэх юм. Учир нь өнөөдрийн онцлох үйл явдал бол Ардчилсан намын 1200 гаран гишүүд цугларч “Их хурал”-аа зохион байгуулж байгаа явдал юм.

Энэ удаагийн Их хурал нь “Шинэчлэл”-ийн гэх тодотголтой байгааг хаа сайгүй ярьж байна. Үнэхээр шинэчлэлийн хурал уу, уламжлалт хайрцагласан хурал уу гэдгийг хурлаас гарах шийдвэрүүд илэрхийлэх болов уу.

Бас нэг анзаарагдаж байгаа зүйл нь энэ удаагийн Их хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын арын албанд Өмнөговь аймгийн нэр бүхий залуучууд түүчээлэн оролцож, бодлогын бичиг баримтыг боловсруулахад гар бие оролцсон явдал байлаа.

Түүхэндээ Ардчилсан намыг Өмнөговийн боловсон хүчин удирдан чиглүүлж байсан удаагүй ч энэ удаагийн хуралд оролцсон байдлаас нь дүгнэвэл нутгийн залуус АН-ын удирдлагын багт орж ажиллах магадлал өндөр харагдаж байна.

Мөн сонирхуулахад Ардчилсан намын дүрмийг шинэчлэх ажлын хэсгээс гаргасан “Шинэ дүрэм”-г бүхлээр нь баталгаажуулахгүй гэсэн эсэргүүцэл егзөрүүдээс нь ирж байгаа юм байна.

Ц.Будгэрэл

Эх сурвалж: Umnugovi.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.