Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн байна

pm3a2008

 Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн байна. Тухайлбал, “ДЦС 4” ТӨХК 13 хоног, “ДЦС III”, “ДЦС II” ТӨХК болон Амгалан Дулааны станц тус бүр 11 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа юм. Гэхдээ энэ өвөл цаг агаарын хувьд өмнөх жилүүдийн дунджаас эрс хүйтрэх төлөвтэй байгаа учраас станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, 20 хоногт барих шаардлагатайг салбарын сайд П.Ганхүү онцоллоо.

Дулааны цахилгаан станцуудад нүүрсний 20 хоногийн нөөц бүрдүүлэхийн тулд вагон хангамжийг талаар “УБТЗ” ХНН-ийн дарга удирдлагуудтай ажлын уулзалт хийснээ Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү танилцуулсан.

Мөн хүйтний эрч эрс чангарч, ачаалал ихсэж байгаатай холбогдуулан төв суурин газар, аймаг орон нутгийн дулааны станц, халаалтын зуухнуудын гадна талбайд нүүрсний нөөц 20 хоногоос доошгүй байхаар тооцож бүрдүүлэх чиглэлийг нүүрсний уурхайнуудад өгчээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хэнтий, Сүхбаатар, Завхан аймагт цахилгааны саатал гарч, үүнд салбар байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласны дүнд өнөөдөр хэвийн үйл ажиллагаа хангасан байна.

Нийслэлийн ХУД-ийн 11-р хороо, Зайсанд байрлах “Могул таун” хотхоны дулааны хангамжийг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн нь 240 айл энэ өвөл тухтай амьдрах боломж бүрдлээ. Монгол Улсын Шадар сайдын ахалсан Улсын Онцгой Байдлын Комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу “Могул таун” хотхоны хүндрэлтэй асуудлыг яамны зүгээс онцгой анхаарч, шийдвэрлэв.

   Өнөөдрийн ЭХЯ-ны шуурхай хуралдаанд дамжуулах, түгээх сүлжээ компанийн удирдлагууд болон “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирлууд оролцлоо.

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …