Өсвөр үеийнхэн ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

4039s8i7ob4ho9b8aqj1tp7oipЦуврал өгүүлэл 1 – Бидний сайн мэдэх Фэйсбүүк, Твиттер

Өдөр ирэх тусам техник технологи хөгжиж байгаа өнөө цаг үед олон нйтийн мэдээллийн хэрэгслүүд ч бас давхар хөгжиж байна. Утасгүй интернэтийг өргөн ашиглах болсноор хүмүүс хаана ч явсан олон нийтийн харилцааны сүлжээ болох “Фэйсбүүк, Твиттер” хуудсуудаар зочлох нь энгийн үзэгдэл болжээ. Мэдээж, тэдгээр хуудсуудыг мэдхгүй, сонсоогүй ашигладаггүй хүмүүс ховор. Үүнийгээ дагаад хүмүүсийн харилцаа холбоо ч илүү өргөжиж эх орныхоо өнцөг булан бүрт, тэр ч байтугай олон улстай ч харилцахад чөлөөтэй болсон. Харин харилцаа холбоо өргөжиж, олон нийт илүү нээлтэй болохын хэрээр араасаа нэлээд том аюулыг дагуулж ирдэг нь одоо бидний анхаарах гол ёстой асуудлын нэг болоод байна. Тэдгээр аюул нь мэдээллийн үнэн бодит байдал, ёс зүйн хэм хэмжээ, хувийн мэдээлэл гэх зэрэгүүд алдагдах, буруу ташаа ойлголт үзэл суртлыг хүүхэд багачуудаас эхлүүлээд насанд хүрэгчдэд хүртэл төрүүлэх явдал юм. Мэдээж үүний хамгийн ойрын эх үүсвэр нь Фэйсбүүк, Твиттер бусад олон нийтийн харилцааны сүлжээ юм.

Тэдгээр хуудаснаас янз бүрийн мэдээлэл авч болох ч түүний үнэн бодит байдлыг нь биш юм аа гэхэд зөв бурууг нь дүгнэх чадвар насанд  хүрэгчдэд харьцангуй төлөвшсөн байдаг. Гэвч хүүхдүүд, тэр тусмаа өсвөр үеийн хүүхдүүдэд тэдгээр чадвар хараахан төлөвшөөгүй байдаг нь дээр дурдсан аюулын эх үндэс болоод байна. Яагаад заавал өсвөр үеийнхнийг онцолж хэлээд байна вэ? гэвэл Фэйсбүүк, Твиттер болон бусад хуудсуудыг хүүхэд багачуудаас хамгийн их өсвөр үеийнхэн ашиглаж байдаг. Өсвөр насныхны хувьд энэ нас нь аливаа шинэ содон зүйлсийг харж, үзэж, үеийнхнээсээ аль болох дутахгүйг хичээдэг нас нь билээ. Харин тэр үедээ тэд эцэг эх болон бусад сурган хүмүүжүүлэгчдийн үгийг сонсхоос илүүтэйгээр найз нөхөд, ах эгч нарынхаа үгийг сонсон үйлдэл болгоныг нь дуурайж байдаг.

Ингэхдээ тэд ихэвчлэн наргиж цэнгэсэн, задгай хувцалласан, ёс суртхуунгүй үг хэллэг хэрэглэж зохисгүй аашилсныг нь дуурайдаг. Яагаад вэ? гэвэл мэдээж өнөөх л Фэйсбүүк, Твиттер гэх мэт цахим хуудсуудаас үүдэлтэй. Ихэнх хүмүүс сэрээд л шууд гар утсаа барьж авдаг, харин гэрт нь Wi-Fi буюу утасгүй интэрнэт үргэлж асаалттай байдаг. Сэрээд шууд гар утсаа барьж авахад өнөөх хуудсуудаас нь мэдэгдэл ирнэ, тэр нь ихэвчлэн өмнөх орой нь болсон үйл явдлуудыг тоймлосон мэдэгдлүүд байдаг. Харин тэр дотроос хэдхэн нь л “сайхан өглөөний мэнд !” гэсэн гарчигтай байхаас үлдсэн нь ихэнх нь “өчигдөр сайхан байлаа” гэсэн гарчиг доор  нөгөө үлгэр дуурайлал үзүүлдэг ах эч нарынх нь шар айраг тулгасан, караоке паб-д суусан, “шоудсан” гэсэн зурагнууд шил шилээ дарааллан байдаг. Мөн Profile picture буюу нүүрний зураг, Cover picture буюу арын зураган дээрээ ихэнх залуус нь тамхи татсан эсвэл шивээс хийлгсэн зургуудаа, бүсгүйчүүд нь том хөх, өгзөгний зураг эсвэл бүүр дотуур хувцастай зурагнуудаа тавьдаг. Бас бичиж буй Post буюу нийтлэлүүд нь, Сomment буюу сэтгэгдэлүүд нь багагүй ёс бус үг хэллэгнүүдтэй байдаг. Мэдээж бүгд тэгж нийтэлдэггүй ч ер нь бол тэр нь хэвийн үзэгдэл болоод байна. Үүнийг нь харсан өсвөр насныхны хувьд орчин үетэйгээ хөл нийлүүлж буй мэт санагдан даган дуурайдаг.

Мөн дан залуус гэлтгүй, нас тогтсон хүмүүс ч тэр аливаа нэг мэдээллийн сайтуудын мэдээг шэйрлэх буюу хуваалцахдаа ихэвчлэн улс төрийн холбогдолтой мэдээг хуваалцаж, доор нь ундууцсан дургүйцсэн сэтгэгдэл үлдээдэг. Энэ эргээд л нөгөө хүүхдүүдэд л сөрөг сэтгэгдэл болон үлддэг. Хүүхэд насны дурсамжинд аль болох эерэг зүйлсийг үлдээх байтал өнөө цагт үзэж харсан болгон нь бараг сөрөг сэтгэгдэл үлдээж байна.3e2bf9cf59a512ba0e4871a48cfb7b5d

Хүн гэдэг амьтан харсан зүйлээ хэзээ нэгэн цагт дуурайж, бодит амьдралд хэрэгжүүлдэг, харин дээр дурдсан шиг зарим нэг ёс бус үйлдлийг мөн ур уцаартай зан байдлыг хүүхдүүд бараг тэр дороо эцэг эх, найз нөхөддөө гаргадаг нь нууц биш юм. Энэ бол ааш зан нь төлөвшөөгүй байгаа хүүхдүүдийн энгийн л үзэгдэл. Хамгийн гол нь өсвөр насныхны хувьд, ер нь Монгол хүүхдүүдийнхээ хувьд үлгэр дуурайлал болсон ах эгч нар нь бид гэдгээ ухамсарлан “энгийн үед биеэ зөв авч явахаас эхлэн цахим хуудсуудаар гол төлөв мэдлэг боловсролоо хуваалцах, хэрхэн бие зөв авч явах талаар мэдээ мэдээллийг манай залуучууд түгээж байгаасай” гэж би хэлэх гээд байгаад юм. Та ч гэсэн “хамаг гол учир нь бид бүхэнд байгаа юу ?”, хэрэв “тийм бол бид яг яах ёстой вэ?” гэдэг талаар хувьдаа бодоод нэг үзээрэй.

ОУСДС-ийн  Сэтгүүлчийн IV курсын  оюутан З.Оюун-Эрдэм

ugluu-logo-7-1

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.