Өчигдрөөс эхлэн Оюу Толгой зэсийн баяжмалын экспортоо зогсоолоо

Туркойз Хилл Ресорсез компани энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс эхлэн Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг зогсоож байгаагаа зарласан талаар Turquoisehill.com  сайтад мэдээлжээ.

Тус сайтад мэдээлсэнээр шалтгаан нь бүтээгдэхүүнээ Хятад руу гаргахад нүүрс болон зэсийн баяжмалыг хамтад нь хилийн нэг шугамаар нэвтрүүлэх шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэжээ. Үүнээс болоод тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хүндрэл гарч, хилээр нэвтрэхэд удаан хугацаагаар хүлээдэг болсон хэмээн бичсэн байна.

Тиймээс Монгол болон Хятадын хилийн удирдлагуудтай ярилцаж, үүссэн нөхцөл байдлыг тодорхой болгохоор Оюу Толгой ажиллаж байгаа гэнэ.

Одоогоор бүтээгдэхүүн тээвэрлэлт хэр удаан зогсох нь тодорхойгүй байна.

zaluu.com

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …