Нигерийн зохиолч өөрт нь олгосон Америкийн ногоон картыг урж хаяв

Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэж байсан Нигерийн зохиолч Воле Шойинка АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсныг эсэргүүцэж, өөрт нь олгосон Америкийн ногоон картыг урж хаясан байна.

Өдгөө 82 настай тэрбээр “Трамп ялах юм бол би энэ улсаас явна” гэж урьд нь мэдэгдэж байсан юм. ӨАБНУ-д болсон боловсролын асуудлаарх бага хурлын үеэр тэрбээр “би Америкт амгалан тайван амьдарч чадахгүй нь” хэмээн ярьж байжээ.

Воле Шойинка 1986 онд Африк тивийн зохиолчдоос анх удаа утга зохиолын салбарынханд олгодог Нобелийн шагналыг хүртэж байжээ.

Тэрбээр олон жилийн турш Америкийн алдартай их сургуулиудад багшилж байсан хүн юм. Төрөлх нутагт нь “Боко Харам” гэдэг террорист бүлэглэлийнхний явуулж буй үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй байгаа Нигерийн засгийн газрыг тэрбээр байнга шүүмжилдэг ажээ.

Дашрамд дурдахад, Америкийн урлаг соёлын салбарынхны ихэнх нь Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг дэмжиж байсан билээ.

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …