Монголыг аврах гарц

15218

Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нүүрсний үнийн өсөлт хэрхэн нөлөөлөх тухай “Frontera” мэдээллийн хуудсанд нийтлэлч Ник Каусин бичсэнийг орчуулан хүргэж байна.

Монголын парламентын сонгуулийн дараах Засгийн газар хамгийн эхэнд хийсэн зүйл нь улсынхаа эдийн засгийн хямралтай нүүр тулсныг дэлхий дахинд зарлан “тунхагласан” явдал байв. Гэхдээ монголчууд бас ч аз нь харьчихаагүй улс юм.

Төв банкных нь нөөц хөрөнгө өдгөө 1.2 тэрбум ам.доллар хүртлээ доошилсон нь байж болох хамгийн доод хязгаар. Хэрэв энэ тоо үүнээс багасвал тус улсын эдийн засаг жинхэнэ утгаараа сүйрэлд орно. Эдийн засгийн нөхцөл байдал дордохын хэрээр дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш энэ чигээрээ унаж, үнэгүйдвэл тус улсын хувьд эдийн засаг гэх ойлголт дуусгавар болно.

Тиймээс Монголын Засгийн газрын удирдлагууд хаанаас хэрхэн мөнгө олж, эдийн засгаа сэргээх үү гэж толгойгоо гашилгасаар байна. Тэдэнд эцсийн хоёр найвар үлдсэн нь ОУВС, БНХАУ буюу мөнхийн хөршөөсөө мөнгө гуйх явдал болов.

ОУВС-гийн хувьд өнгөрсөн сард хүнд байдалд орсон монголчуудын урилгаар тус улсад 14 хоногийн хугацаатайгаар ажиллаад буцсан. Гэхдээ тэд монголчуудад тусламж үзүүлэх эсэхээ шийдээгүй буцсан ба ирэх сард хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм.

ОУВС-гаас эерэг хариу хүлээж байх зуураа тус улсын удирдлагаас өмнөд хөршөө зорьж 4.2 тэрбум ам.долларын зээл тусламж гуйв. Гэхдээ Монголын парламентын спикер М.Энхболдын хүсэл үүгээр дуусгавар болсонгүй. Монгол Улс 20 жилийн хугацаанд хоёр хувиас их зээлийн хүү төлөх сонирхолгүй байгаагаа хэлээд авсан. Эдийн засгийн байдал нь хүнд байгаа улс нэг талаараа өндөр хувийн хүү төлөх нь бэрх ч, нөгөө талаараа зээлжих зэрэглэл нь хоёр шатлалаар буурч, олон улсад эдийн засаг, улс төрийн үнэлэмж нь буурсан гэдгийг энэ улсын удирдлагууд мэдрэх хэрэгтэй.

Төв банкных нь нөөц хөрөнгө өдгөө 1.2 тэрбум ам.доллар хүртлээ доошилсон нь байж болох хамгийн доод хязгаар. Хэрэв энэ тоо үүнээс багасвал тус улсын эдийн засаг жинхэнэ утгаараа сүйрэлд орно. Эдийн засгийн нөхцөл байдал дордохын хэрээр дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш энэ чигээрээ унаж, үнэгүйдвэл тус улсын хувьд эдийн засаг гэх ойлголт дуусгавар болно.

Хятад улсаас зээл хүссэний хариуд өмнөд хөршийн төрийн тэргүүн Си Зиньпин Монгол Улстай урт хугацаанд стратегийн ач холбогдолтой үйл хэрэг явуулах, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Товчхондоо энэ нь Хятадын зүгээс өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцсэн эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдийг Монголын талаас санал болгож, баталснаар зээл тусламж өгөхөд цааргалах зүйл үгүй гэсэн санааг шууд утгаараа илэрхийлсэн явдал болов.

Аз болоход, монголчуудад Хятадын уг хүсэл сонирхлыг хангах дэлхийн хамгийн том коксжих нүүрсний уурхай бий. Хятадын төрийн мэдлийн “Шинхуа” болон түүний түнш “Mongolian Mining Corporation” болон Японы “Сумитомо” компаниуд нь “Эрдэнэс Тавантолгой”-г хөгжүүлэх гол байгууллагуудаар нэрлэгдэж байна.

Гэвч хэдхэн өдрийн өмнөх XIV Далай ламын айлчлалын дараа Хятадаас Монголтой хийх хэлэлцээрүүдээ цуцалсны дотор 4.2 тэрбум ам.долларын зээл ч багтаж байсан юм. Урьдчилсан хуваарийн дагуу энэ долоо хоногт талууд уулзаж, зээл болон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэлэлцэх байв. Тухайлбал, хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэсийн үйлдвэр, нүүрснээс байгалийн хий гаргах зэрэг чухал төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байлаа. Гэвч Хятадын тал уг уулзалтуудыг хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Өөрөөр хэлбэл, монголчууд Хятадаас зээл авч чадахгүй. Далай ламыг Монголд айлчлах тухай мэдээлэл гарч эхлэх үед Дээрхийн гэгээнтний мөнхийн дайсан гэгддэг, түүнийг салан тусгаарлагч хэмээн үздэг Хятадын зүгээс Монгол Улсыг хоёр улсын харилцаанд сэв суулгах алхам хийж байгаа тухай мэдэгдээд, уулзалтуудаа цуцлах болов.

Хятадаас авах зээл тусламж бүтсэний дараа болох ёстой байсан” хэмээн халаглаж суугаа бол нөгөө хэсэг нь “Монголчууд хараат бус, тусгаар байдлаа харууллаа.

Гэхдээ Хятадын зүгээс зээл тусламжийг цуцалсан тухайд хийсэн албан ёсны тайлбар нь Монголын үл хөдлөх хөрөнгүүд ихэнхи нь барьцаанд байдаг, эдийн засаг, улс төр нь тогтворгүй гэх үндэслэл байв.

Уг явдалд монголчуудын нэг хэсэг нь “Далай ламыг тохиромжгүй цагт авчирсан. Хятадаас авах зээл тусламж бүтсэний дараа болох ёстой байсан” хэмээн халаглаж суугаа бол нөгөө хэсэг нь “Монголчууд хараат бус, тусгаар байдлаа харууллаа. Энэ явдал харин ч монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээнээс салгаж, өөрсдөө хөдөлж, мөнгө босгоход ухаанаа зарах боломжийг бий болголоо” гэж үзэж байна.

Эдийн засгаа аврах хоёр боломжийн нэгийг нь алдчихлаа. Одоо зөвхөн ОУВС-д л найдах үлдсэн үү? Монголчууд зээл тусламжинд түшиглэхтэйгээ зэрэгцээд орох валютыг нэмэгдүүлэх, экспорт, үйлдвэрлэлээ дэмжих шаардлагатай. Тухайлбал, Монголын эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа уул уурхайн салбараа дэмжин, томоохон төслүүдийг хөдөлгөх шаардлагатай.

Мега төслүүд

Монгол Улс гаднаас авах зээл тусламжаа бүтээж чадвал ирэх оны төсөвтөө тодотгол хийж, төсвийн алдагдлаа бууруулах зайлшгүй шаардлагатай. ОУВС-гийн ч туслах гол болзол шаардлага нь үүнтэй уялдаж байгаа. Гэвч Монголын Засгийн газар энэ чухал хүчин зүйлийг нэг их голчилж авч үзсэнгүй. ОУВС-тай хийх хэлэлцээ  эцэслэн шийдэгдээгүй энэ үед парламент төсвөө албан ёсоор баталлаа. Тус улс төсөвт шаардлагатай мөнгөн хөрөнгийг “Эрдэнэ Тавантолгой“ ХК-аас бүрдүүлнэ гэж найдлага тавьж байна.

Монголын эдийн засгийг тус улсын уул уурхай бараг дангаараа үүрч яваа. Монголчууд уул уурхай, газрын баялгаа л зарж, борлуулан маргаашийнхаа орлогыг бүрдүүлж байгаа нь одоогоор хэвээрээ байна.

Монгол Улсын Сангийн яамны мэдэгдэж буйгаар гол орлого нь уул уурхай, дээрээс нь төмөр замын барилга байгууламж аж. Энэ хоёрыг нийлүүлэн хөгжүүлэн нэг төсөл болгон хэрэгжүүлснээр тогтвортой, орлогыг бүрдүүлнэ гэж  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэж байгаа юм. Түүнийхээр, ирэх хавар Тавантолгой, төмөр зам, цахилгаан станц зэрэг 5-6 том төслийг эхлүүлснээр эдийн засгаа жинхэнэ утгаар нь тордох үе ирэх гэнэ.

Шийдэл нь төмөр зам барих, нүүрсээ угааж баяжуулах

Австралийн коксжуулсан нүүрсний үнэ өнгөрсөн дрөвдүгээр сараас хойш зургаан сарын хугацаанд 250 хувиар өсч, нэг тонн нь 300 ам.доллараар үнэлэгдэж байхад Монголын баяжуулаагүй нүүрс ердөө 32 ам.долларын үнэлгээтэй байна.

Монголчууд дэд бүтцээ хангалттай сайн хөгжүүлж чадаагүйн хар гайгаар олон ч боломжийг, олон ч гарцыг алдсаар байна. Нэг жишээ гэхэд л, гол зах зээлийг бүрдүүлэгч нүүрсний худалдан авагч Хятад улс руу хүрэх төмөр замгүйгээс үр ашиг багатай, өртөг өндөртэй олон тооны ачааны машинуудыг ашигласан хэвээр. Дараагийн сул тал нь монголчууд өнөө хэр нүүрсээ угааж, боловсруулж гаргадаггүй. Австралийн коксжуулсан нүүрсний үнэ өнгөрсөн дрөвдүгээр сараас хойш зургаан сарын хугацаанд 250 хувиар өсч, нэг тонн нь 300 ам.доллараар үнэлэгдэж байхад Монголын баяжуулаагүй нүүрс ердөө 32 ам.долларын үнэлгээтэй байна. Угтаа нүүрсний уурхай, энэ салбар ингэж ажиллах учиргүй юм. Боломж, гарцууд байсаар байхад яагаад энэ улсын Засгийн газар юуг хүлээж суугааг хэн мэдэх вэ.

Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нүүрс экспортлогчдыг “Нэг цонх”-ны бодлогоор нүүрсний үнийг борлуулахад шаардлагатай арга хэмжээг авч, шийдэлд хүрэхийг санал болгосны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иуд санал солилцож, зөвшилцөлд хүрээд байгаа юм. Ингэснээр “Mongolian Mining Corporation” дээрх компаниудын нүүрсийг угааж, баяжуулан ММC-ийн орлогыг өсгөхөөс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний дундаж үнийг өсгөх боломжтой гэж үзэж байна.

Монголыг аврах гарц

Монгол Улсын хувьд энэ нь ДНБ-ийн өсөлт 25 хувьд хүрч, сүүлийн 10 жилд гараагүй эдийн засгийн томоохон эргэлтийг авчрах маш том боломж юм.

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний өсөлт, тэр дундаа нүүрсний гол худалдан авагч хятадууд уг түүхий эдийн үнийг өсгөх бодлого барих төлөвтэй байгаа нь Монголын хувьд энэ хүнд нөхцөл байдалд аз гийсэн хэрэг гэж хэлэхэл хилсдэхгүй. Гаднын зээл тусламжид дан ганц найдах бус, өөрсдийн экспортыг дэмжсэнээр хүнд үеийг даван туулах боломж бүрэн харагдаж байна.

MMC-ийн зүгээс ирэх сард нэг тонн нүүрсийг 107 ам.долларт хүргэхээр хэлцэл хийгээд байгаа нь Монголын хувьд одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр нэрлэгдэж байна. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний дундаж үнэ 240 ам.долларт хүрээд байгаа билээ.

Хэрвээ Монгол Улс нэг тонн нүүрсний үнийг одоогийн үнэ болох 32 ам.доллараас өсгөх уг бодлогоо ажил хэрэг болговол, жилд 30 сая тонн борлуулна гэж тооцоход л ДНБ 2.25 тэрбум ам.доллараар өндөр байх тооцоо байна.

Ингэснээр 2017 онд Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарах боломжтой вэ? Ирэх жил 40 сая тонн нүүрс гаргаж, сайжруулалт, шинэчлэлт хийхэд нүүрс экспортлогч компаниудад асуудал биш болно. Хэрэв нэг тонн нүүрсийг 105 ам.доллараар борлуулаад эхэлбэл уул уурхайн секторын эдийн засгийн чадавхи дөрвөн тэрбум гаруй ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь 2016 онд 960 сая ам.доллар дотор эргэлдэж байсан тус секторын эдийн засаг гурван тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг. 12 тэрбумын жижиг эдийн засагтай улсын хувьд энэ нь ДНБ-ийн өсөлт 25 хувьд хүрч, сүүлийн 10 жилд гараагүй эдийн засгийн томоохон эргэлтийг авчрах маш том боломж юм.

Давхар ялалт

Одоогийн нөхцөл байдалд түүхий эдийн үнийн өөрчлөлт маш том боломж болох өөрчлөлтийг авчрахаар байна. Хөрөнгө оруулагчдын хувьд ч энэ үнийг дагаад хөрөнгө оруулах болон, бодит ногдол ашгийн хэмжээ ихсэх давуу талтай. Монгол дахь хөрөнгө оруулалтын тохиолдолд MMC, “Шинхуа”, “Сумитомо” компаниуд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хөгжүүлж, нүүрс, түүхий эдээ Хятад руу гаргах тээвэр ложистикийн асуудлыг шийдэх гол консерциум. Тэгэхээр монголчуудын хувьд аз гийсэн энэ үеийг л алдалгүйгээр барин авч, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, нүүрсээ дэлхийн зах зээлийн үнэд ойртуулснаар зөвхөн нүүрсний үнийг өсгөх биш, Монголын эдийн засгийг давхар өргөх ач холбогдолтой зүйл.

Өнгөрсөн зуны парламентын сонгуульд Монгол Ардын намаас сонгогдож олонхи болсон буюу нийт 76 гишүүний 65-ыг бүрдүүлж буй эрх баригчдын хийх ёстой нэн тэргүүний ажил нь нүүрсний салбарт шаардлагатай байгаа үнийг зохист хэмжээнд хүргэн эдийн засгаа аврах. Ингэснээр Засгийн газрын хувьд хийх дараагийн ажлуудын саад тотгор эхнээсээ үгүй болж эхэлнэ. Эдийн засагт дэд бүтцээ хөгжүүлэхээс эхлээд дээрх зүйлсийг хийж чадвал Монголын одоогийн эрх баригчдын хувьд ард иргэдийн дунд унаад байгаа нэр төрөө сэргээх, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд илүүрхэх давхар боломжууд бий.

ЭХ СУРВАЛЖ: АРДЫН ЭРХ

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …