Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн:С.Амармандах ухаан орсон ч биеийн байдал маш хүнд байна

untitledgg

Хар сарнай хамтлагийн ахлагч С. Амармандах ОХУ-ын улсын ЭСЯ-ны дипломатчид зодуулсан хэрэг гарсан билээ. С. Амармандахын зодуулсан хэрэгтэй холбогдуулан Өмгөөлөгч Г.Батбаяр, түүний аав С.Сүхбаатар, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн болон Хар сарнай хамтлагийн дуучин Б.Баяржаргал нар өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд түүний биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

“Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн: 11-р сарын 22-нд Аз жаргалтай Улаанбаатар үдэш тоглолт Хан- уул дүүргийн Хан-Уул дүүргийн “ONE EVENT HALL”-д концерт зааланд арга хэмжээ болсон. Энэ үеэр С.Амармандах Аз жаргал хүсье, Би монгол хүн, Үзэсгэлэнт бүсгүй дуугаа дуулж уран бүтээлээ дуулахдаа хас тэмдэгтэй дээлээ өмссөж дуулсан байдаг. Үүний дараа тэрээр дээлээ солиод тэнд уригдсан зочидтой уулзаж зургаа авхуулсан юм. Би монгол хүн дуугаа дуулаад уухалах үед гадаад иргэн түүнийг фашист гэж орилсон гэж тэнд очисон хүмүүс хэлсэн. Дараа нь гэртээ харихаар гарах үед уг хэрэг болсон. Энийг харсан гэрчүүд байгаа. Яасан гэхээр Амармандахыг гарах үед нэг нөхөр металь зүйл бариад ардаас цохиж унагаагаад нүүр лүү нь цохиж эхэлсэн байсан. Энэ үеэр баарны зөөгч залуу зогсоосон. Эхний цохилтын дараа Амараа ухаан балартан унасан байсан. Уг хэргийг хийсэн нэг тодорхой хүн байгаа. Тэрбээр өөрөө очиж мэдүүлэг өгсөн. Энэ хэргийг шалгаж байгаа. Монголчууд маань зөв зүйтэй хандаач гэж хүсмээр байна. Одоогийн байдлаар дуучин С.Амармандах ухаан орсон ч биеийн байдал маш хүнд эмчилгээ хийлгэж байна. Хэргийг холбогдох хүмүүс шалгаж байгаа болохоор Монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна” гэв.

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …