Сурагчид ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгээрээ өрсөлдлөө

80f7bd43b173199cd2fe2109cd9a3a19

ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс болон дүүргийн Улаан загалмайн хороо, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Боловсролын хэлтэс хамтран “ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт” дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Б.Өлзий-Орших, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эрүүл мэндийн хөтөлбөрийн ажилтан Д.Энхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Өсвөр үе, залуучуудыг ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, үнэн зөв мэдээллээр хангах, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуусын оролцоог хангах зорилготой дэмжээ тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн баг хамт олон оролцлоо. Энэ жилийн дэвжээ тэмцээнд 88 дугаар сургуулийн “Шонхорууд” баг 12,2 оноогоор тэргүүн байр эзэллээ. Хөрин “Амгалан” цогцолбор сургуулийн “Угтах ирээдүй” баг 12,1 оноогоор хоёрдугаар байр, 85-р сургуулийн “Нис” баг 12 оноогоор гутгаар байр, 111 дүгээр сургуулийн “Дөрвөлжин бөмбөг” баг 11,5 оноогоор тусгай байруудыг тус тус эзлэв.

Дашрамд дурдахад, “ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт” дэвжээ тэмцээнд оролцсон нийт багууд ДОХ-ын халдварыг тэглэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг сонирхолтой, энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар харуулж чадсан нь давуу талтай байлаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …