Үс засуулбал эд малтай баялаг төгс болно

14341574_1747082922226454_1116652394_n

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 02. Баасан гараг. Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 3. Сугар гараг. Суулга одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр.

Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …