СТА Б.Мөнхбаяр: Дуучин болох гээд ажлаасаа гарч, ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэн

54_500x500“Аргагүй чамдаа даслаа”, “Миний буурал ээж” зэрэг олон гайхалтай дуугаараа нийтийн дууны ертөнцөд хүч түрэн орж ирээд буй Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мөнхбаяртай уулзаж ярилцлаа.  Тэрбээр өнгөрсөн хавар “Аргагүй чамдаа даслаа” хэмээх хоёр дахь хос цомгийнхоо баярыг тэмдэглэсэн юм.

-Хос цомогт тань нийт хэчнээн дуу, хэдэн клип багтсан бол. Үүнээс гадна хит дуунуудаа гар утасны дуудлагын аянд оруулсан кодыг мөн оруулсан гэл үү?

-“Хайртайгаа хэлье” нэртэй анхны цомог маань 2011 оны эхээр гарч байлаа. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд хийсэн уран бүтээлүүдээрээ “Аргагүй чамдаа даслаа” нэртэй ээлжит цомгоо гаргаж өнгөрсөн хавар нээлтийг нь хийсэн. Эхний цомогт багтсан дуунууд маань бүгд клиптэй болсон. Тиймээс өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн 12 клиптэй DVD гаргаж, 16 дуутай цомогтойгоо хослуулсан нь энэ. Онцлог нь гэвэл, бүх үүрэн телефоны оператор компаниудтай тохиролцон хит дуунуудаа гар утасны дуудлагын аянд оруулсан код, зааврыг цомгийнхоо номонд багтаасан.

-Тэгвэл ч нэлээд хөдөлмөр шаардсан бүтээл болж дээ?

-Тэгэлгүй яахав. Нэгэнт цомог гаргаж байгаа юм чинь маш чухал ач холбогдол өгөх ёстой. Эхний цомгийнхоо бичлэг, номонд орох зураг авалт, клипэнд анхаарч, “Жи Мобайл”-аас бусад үүрэн телефоны операторуудтай хамтарч хит дууныхаа код, зааврыг багтаасан. Тухайн үед “Жи Мобайл” компанид ийм үйлчилгээ байдаггүй байлаа. Харин энэ удаагийн цомогт маань өдгөө үйл ажиллагаагаа явуулж буй үүрэн телефоны операторын дөрвөн компанийн дууны код, заавар хүснэгт болоод орсон.

Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнтэй нэлээд олон уран бүтээл дээр хамтарч ажилласан гэсэн?

-Тийм ээ, бараг зургаан дуун дээр хамтарч ажилласан байна. Хоёр цомог маань хоёулаа Б.Пүрэвсүрэн ахын дуугаар нэрлэгдэж байгаагаараа их онцлогтой юм. Эхний цомог маань “Хайртайгаа хэлье”, дараагийнх нь “Аргагүй чамдаа даслаа” дуугаар нэрлэгдсэн нь ч их учиртай. Энэ хоёр дуу маань яагаад ч юм бэ, хоёулангийнх нь зургаад жагссан байдаг юм билээ. Их сонин, ерөөл билэгтэй ч юм шиг санагдаад байгаа шүү. Тэгээд ч хоёулаа хайрын сэдэвтэй, орчин үеийн залууст зориулсан хөнгөн хэмнэлтэй дуунууд.

-Архангай аймгийн Тариат сумаар овоглож явдаг юм билээ, та. Нутагтаа ойрд очсон уу?

-Аав минь Увс аймгийн Хяргас сумаас гаралтай ч хотод төрсөн хүн. Харин би ээжийнхээ нутаг буюу Архангай аймгийн Тариат суманд бага насаа өнгөрүүлсэн учраас энэ нутгаараа овоглодог. Урлагийн буянд олон аймгаар явсан хэрнээ яг Баян-Өлгий, Увс аймагт очиж ерөөсөө үзээгүй юм билээ. үргэлжлэлийг энд дарж уншина уу!

Ярилцсан Р.МӨНГӨН

Эх сурвалж:  www.zone.mn

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …