УИХ-ын Тамгын газрын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа

170261-26214700

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Тамгын газрынхаа нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга нартай 2016 оны үр дүнгийн гэрээг байгууллаа.

Тэрбээр энэ үеэр “Тамгын газрын удирдлагууд хуулийн дагуу төрийн албаны шалгалт өгч, томилогдож байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагааны үр дүн та бүхнээс ихээхэн хамаарна. Хариуцсан хэлтэс, албадынхаа ажлыг зөв зорилго, оновчтой зохион байгуулалт, захиргааны удирдлагаар хангаж ажиллах ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Тамгын газар нь УИХ болон түүний гишүүд, Байнгын болон бусад хорооны үйл ажиллагаанд мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, тэдгээрийг ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.

УИХ-ын ээлжит сонгууль болж шинэ парламент бүрдсэнээр УИХ-ын Тамгын газар бүтэц, зохион байгуулалтаа шинэчилж 7 нэгж, 178 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах болсон билээ.

Энэ нь өмнөх орон тоог 10 хувиар бууруулсан гэсэн үг юм. Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед зардлаа бууруулах, төсвөө хэмнэх бодит алхмыг төрийн байгууллагуудаас УИХ-ын Тамгын газар ийнхүү эхлүүлээд байна.

Санал болгох мэдээ

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “20 минутын хот” …