40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явжээ

pj7onl1ms8lf9evt4dpuk3guq

Энэ сарын 28-нд цагдаагийн байгууллагад “Хоёр машинтай хүмүүс мөнгөн ус зарах гээд байна” гэх мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад Өмнөговь аймгийн харьяат 32 настай Б гэгч нь “Toyota prius-20” маркийн машинд 40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Улмаар хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Хуулиндаа химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …