Д.Галсандондог 80 тэрбум төгрөгийн “бэлэг” авчээ

БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны зүгээс Ховд аймгийн Байтагийн хилийн боомт хүртэлх 120 км замыг бэлэглэлийн гэрээгээр тавихаар болжээ. Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн айлчлал, уулзалт, уйгагүй хүсэлтийн хүрээнд 80 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг тавиулах гэрээг байгуулах гэж байна.

Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны удирдагууд 120 км хүнд даацын нүүрсний гэх замыг “Найрамдлын зам” хэмээн нэрлэсэн аж. Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Цонж аймгийн дарга Ма Шинь Чень, орлогч дарга Хайрат, Чита сумын дарга Жан Жун Вин, орлогч Хайрат нар экспорт, импортыг дэмжсэн “Найрамдлын зам” тавигдах Байтагийн хилийн боомтыг байнгын ажиллагаатай болгох хүсэлтийг тавьсан байна.

Мөн Засаг дарга Д.Галсандондог Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрдэнэбүрэнд 20 км, Мөст сумын чиглэлийн 20,3 км, аймгийн төвийн 10 км засмал замыг тавиулахаар болжээ. Овсгоо, сүүхээтэй Засаг дарга нар төр засгийн төсөв харалгүйгээр зам тавьж, барилга барих, бүтээн байгуулалт даган хөгжих боломжийг эхлүүлж эхэллээ. “Найрамдлын” тодотголтой замаар жилдээ хоёр сая тн хүртэлх нүүрс тээвэрлэхээс гадна шат дамжлагагүй бараа эргэлт хийгдэх хөрс суурь бүрдэж буйг Ховд аймгийн удирдлагууд мэдэгдэж орон нутгийн иргэд ч талархалтайгаар хүлээн авчээ.

У.МАНЛАЙ

ЭХ СУРВАЛЖ: ARDCHILAL.MN

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Зочин says

    Юу нь аймшгийн нэр хаяг өгдөг юм бэ.

Comments are closed.