Перкисийг судсаар тарьж байжээ

Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Грейс төвд үйл ажиллагаа явуулдаг байсан эмнэлэг шарх угаадаг уусмалыг судсаар тарьж байсныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн байна.

Эмийн санд бэлтгэн найруулдаг, шарх угаах, гадуур хэрэглэх зориулалттай ус төрөгчийн хэт исэл /Перкис/ гурван хувийн 1 мл уусмалыг хордлого тайлах, шингэн сэлбэх зориулалттай натрийн хлоридын уусмалтай холиод судсаар хийдэг байсан байна.

Тус газарт бага эмч мэргэжилтэй П.Ц эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, бариа засал, соронзон резонанс аппаратын оношилгоо хийдэг байжээ.

Одоогийн байдлаар эмчилгээнээс болж иргэдийн амь нас хохироогүй ч энэ эмчилгээ нь батлагдсан стандарт байхгүйгээс гадна хүний биед сөргөөр нөлөөлөх болзошгүйг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Тус эмнэлгийн тусламж үйлчилгээг зогсоож, зөрчил гаргасан бага эмч П.Ц-д “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу захиргааны арга хэмжээ авсан байна.

Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, холбогдох салбарын хууль, тогтоомж, дүрэм, журам, тушаал стандартын хэрэгжилтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгах үеэр дээрх зөрчлийг илрүүлсэн байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …