Өвлийн улиралд хэрхэн дэгжин хувцаслах вэ

Өвөл цагт хэрхэн дэгжин сайхан хувцаслах талаар зарим зөвлөгөө хүргэе.

1. Дулаан өмд

Ялангуяа эмэгтэй хүн доороосоо даарснаар олон төрлийн өвчтэй болж, насан туршдаа харамсаад ч барахгүй асуудалтай тулгарахыг үгүйсгэхгүй. Иймд зузаан ноосон өмд өмсөх хэрэгтэй бөгөөд гадуур нь биений хэмжээгээр сунах бариу өмдийг өмсөхөд хангалттай. Ингэснээр бидний асуудал болсон тарган, бүдүүн харагдах байдлаас зайлсхийх боломжтой билээ.

2. Ноолууран цамц

Биед зөөлөн таатай, ноолууран цамцыг өвлийн улиралд өдөр бүр шахуу өмсөж байх хэрэгтэй. Энэ нь биед наалдаж, дулаацуулах төдийгүй үзэсгэлэнтэй, загварлаг харагдуулдаг. Хэрэв та ойр дотны хүндээ ямар нэгэн хувцас эдлэл бэлэглэх гэж байгаа бол гоёмсог ноолууран цамцыг сонгоорой.

3. Урт түрийтэй гутал

Өвдөг давсан урт түрийтэй гутал энэ жил охидын хувьд тэргүүн сонголт болж байгаа. Харин үүнийг өвөл өмсөхөд бүр ч илүү тохиромжтой. Таныг өвдөг, шилбээр дааруулахгүй байхаас гадна дэгжин харагдуулах юм. Хамгийн гол нь гутал тань хальтардаггүй, дулаахан байх шаардлагатай. Үүнийг гол шалгуураа болгож, гутлаа сонгоорой.

4. Гадуур хувцас

Өвлийн улиралд таны гадуур хувцас хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Энгийн нэг куртка өмсөхөөс илүүтэй ноосон хүрэм, үслэг эдлэл зэргийг сонгоорой. Эдгээр нь дулаахан байхаас гадна таны загварлаг төрхийг ч хадгалсаар байх юм.

5. Урт ноосон цамц

Урт ноосон цамцгүйгээр өвлийн улирлыг хэрхэн өнтэй давах билээ. Биеийг бүхэлд нь дулаан байлгахаас гадна стиль, имиджийг нь хадгалсаар байх нь давуу тал болно. Энэ нь бүрэн утгаараа  хүйтний улиралд хамгийн тохиромжтой хувцас юм. Түүнээс гадна ийм цамц ямар ч гуталд төгс зохицох аж.

6. Зузаан ноосон ороолт

Хэрэв таны гадуур хувцас хангалттай дулаахан биш бол том зузаан ороолтыг заавал авах хэрэгтэй. Энэ нь хүйтнийг ажралгүй давах гол арга бөгөөд хүн бүрт нэг ширхэг байх ёстой юм. Ийм ороолт хүзүү, мөрийг дулаахан байлгахаас гадна гоё сайхан төрхийг ч давхар бүрдүүлнэ.

7. Бойтог

Өвлийн улиралд хүн бүрийн сонгож өмсдөг гутал бол яахын аргагүй бойтог билээ. Хөлд дулаахан, эвтэйхэн байдаг төдийгүй харагдах үзэмж нь даруухан атлаа дэгжин. Сүүлийн үед бойтогны үзэмж шинэчлэгдэж, загварлаг төрхийг, дулаан байдалтай хослуулан үйлдвэрлэх болсон нь охид бүсгүйчүүдэд маш их таалагдаж байгаа юм.

Саак.мн

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.