IELTS-ийн цахим сургалтанд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдаарай!

Квинслендийн их сургуулийн зүгээс IELTS-ийн цахим сургалтыг сайтаар дамжуулан хүссэн хүн бүрт энэ сарын 29-өөс эхлэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ заах гэж байна.

Энэхүү сургалтанд:
1. Сонсох дасгал
2. Ярианы дасгал
3. Унших дасгал
4. Бичих дасгал гэсэн нийт дөрвөн хэсэг багтсан  бөгөөд уг цахим сургалтад нийт 80 цагийн хичээл орох юм байна.

IELTS нь (International English Language Testing System) буюу олон улсад хүлээн зөвшөөрөгддөг, англи хэл ашиглагддаг улс оронд боловсролын дээд түвшинээр суралцахаар төлөвлөж байгаа үед хэрэг болох шалгалтын нэг төрөл юм.

Квинслендийн их сургуулийн зүгээс сайтаар дамжуулан олгох уг сургалтанд академик IELTS буюу их дээд сургуульд шаардагатай төрлөөр бэлтгэх аж. Сургалтын дараа батламж авахаар бол 99 ам.доллар төлнө, харин батламжгүй бол ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүйгээр суралцах юм.

Хичээлийг Квинслендийн их сургуулийн дараах мэргэжлийн багш нар заах юм байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРААРАЙ!

Бидний өмнө нь хүргэсэн Оксфордын их сургууль цахимаар үнэ төлбөргүй сургах талаарх мэдээллийг сонирхохыг хүсвэл ЭНД дараарай.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …