О.Алтангэрэл: Оффшортой холбоотой баримтуудыг шалгаж нэг мөр болгох ёстой

11-18-2h_700x700

Төрийн албан тушаалтнууд оффшор данстайбайхыг хориглох тухай хууль, эдийн засгийнхүндрэлийг даван туулах хөтөлбөрт орсон казино,морин тойруулга байгуулах асуудлууд олон нийтийнанхаарлын төвд байна. Энэ талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

Албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байхыгхориглосон хууль УИХ-аас дэмжлэг аваад байна.Оффшортой холбоотой асуудалд хандаж байгаатүшээд, хуульд орсон заалтуудын хувьд УИХ-ынсонгуулийн өмнөх нөхцөл байдлаас өөрчлөгджээ. Таүүнд ямар ажиглалт хийж байна?

-Оффшортой холбоо­той хуулийн төсөл хэлэл­цэнэ гэхээр ахиц дэвшил гарах болов уу гэж харж байтал тэгсэнгүй. Ер нь хориглоод яах юм бэ. Өмнө нь манай түшээд оффшор бүсэд олон сая ам.доллартай байна гэсэн мэдээлэл гарсан. Тэр мөнгөний эх үүсвэрийг яагаад шалгахгүй байгаа юм бэ, тэр мөнгө яаж бий болсон юм бэ. Энэ маш сонирхолтой асуулт. Тэд яаж ийм их мөнгө цуглуулсан юм бэ. Энэ нь өөрөө сонирхол татаж байгаа. Оффшор бүсэд данс эзэмшихийг хориглоно гэж байна. Мэдээж Үндсэн хуулийн босго байгаа учраас гэр бүлийн хүмүүст нь халдаж болохгүй. Оффшор бүс гэж хэдхэн бүс байгаа. Тэгвэл оффшор бүсээс өөр улс оронд, өөр хэлбэрээр данстай байж болох юм уу гэдэг асуудал гарч ирж байна. Оффшор данстай холбоотой хууль гаргаад хүмүүсийн санааг амраагаад орхих нь. Миний санааг хамгийн ихээр санаа зовоож байгаа асуудал бол нэг алхам хийгээд асуудлыг шийдчихсэн юм шиг энэ байдал хүмүүсийг мартагнуулах вий дээ. Үндсэн асуудал, харилцаа нь зохицуулагдаагүй хэвээр байгаа.

Тухайлбал?

-Оффшор данстай холбогдсон хүмүүсийн тухайд маш их мөнгөний тоо сонсогдож байсан. Тэр их мөнгөний эх үүсвэрийг шалгахгүйгээр хориглолоо гэж хэлээд яах юм бэ. Авлига авч болохгүйг хуулиараа хориглочихсон. Гэхдээ хүмүүс үйлдэж л байдаг. Үүн шиг зөвхөн данс эзэмшихийг хориглоно гэвэл тэмцэл үр дүнгүй. Албан тушаалтнуудын хулгайлж зувчуулсан мөнгөө хадгалах нөхцлийг бүхий л хэлбэрээр үгүй болгох ёстой. Түүний нэг л оффшор. Үүний түрүүнд хулгайлуулдаггүй, луйвардуулдаггүй байх, идэж уусан, хулгайлсан хүмүүст нь хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Оффшорт данстай байхыг хориглоод хэрэггүй гэж байна. Та хуулийн төсөл дээр ямар саналтай байгаа вэ.Таныхаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зүйл бий юу?

-Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байгааг харсан. Яг оффшортой холбоотой хууль батална гэвэл түүнээс өөрөөр ч яах вэ дээ. Хориглоно гээд л орхихоос хэтрэхгүй. Оффшор бүсэд данстай байгаа асуудлын талаар мэдээлэл авна гэдэг маш хэцүү. Нэн ялангуяа манайх шиг жижиг улс мэдээлэл авна гэж байхгүй. Олон улсад дэлгэгдсэн баримтуудаас харж байна. Хуулийн төсөлд, мөрдөн шалгах ажиллагааг заавал явуулах, эх үүсвэрийг заавал шалгаж тодруулах чиглэлийн зохицуулалтыг түлхүү хийж өгөх ёстой байсан. Төрийн өндөр албан тушаалтны ХОМ-тээ мэдүүлээгүй аливаа данс илэрвэл эх үүсвэрийг зайлшгүй шалгана гэсэн процессын шинжтэй зүйлийг зааж өгөх ёстой. Төсөлд данс эзэмшихийг хориглоно, эзэмшсэн тохиолдолд арга хэмжээ авна. Гэмт хэргийн шинжтэй бол хариуцлага ногдуулна гэсэн байсан. Гэмт хэрэг байвал угаасаа хариуцлага нь тодорхой. Хүмүүс дансанд нь дургүйцээд байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь тэнд байгаа мөнгө нь бидний халааснаас гарсан гэдэгт бухимдаад байгаа. Өнгөрсөн хэдэн арван жил татвар төлөгчийн мөнгө, төрийн өмч хөрөнгө хэдхэн хүн рүү очсоны жишээ энэ. Ард иргэд үүнд л бухимдаад байгаа.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн баримтаар оффшор бүсэд Монгол Улсаас өндөралбан тушаалтнуудын нэрс олноор холбогдсон шуугиан дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэр асуудалодоог хүртэл нэг тийш болсонгүй?

-Асуудлын гол нь энэ юм. Ингээд л зарлаад өнгөрөх юм уу. Тэр хөрөнгө мөнгөний эх үүсвэрийн араас хэн явах ёстой юм. Монголчууд өөрдөө чадахгүй бол ядаж хүмүүсийн гаргаад өгсөн баримт дээр ажиллагаа явуулах ёстой.

Манай хууль хянал­тын­хан ажиллах ёстой юу, эсвэл олон улсаас тусламж авах уу. Хуульчийн зүгээс та юугэж харж байна?

-Нэгэнт дэлгэгдсэн материалуудаар бол эзэд нь Монголд, улс төрд байгаа учраас хамгийн түрүүнд шалгаж эхлэх ёстой. Нэмж ажиллагаанууд хийх ёстой. Интерполын шугамаар авах уу, үнэн зөв эх сурвалжийг яаж тогтоох вэ зэргээр гадаад харилцаатай холбоо­той ажлууд хийгдэх байх. Үүнд жишээ нь, өөрс­дийн хүч бололцоо хүрэх­гүй бол эрхзүйн харил­цан туслалцаатай улс орнуудтай хамтарч болно. Юуны түрүүнд нэр холбогдсон хүмүүсийнхээ мөнгөний эх үүсвэрийг шалгах ёстой. Өнөөдрийг хүртэл би энэ жишээг ярьсаар ирсэн. Яагаад “Эрдэнэт”-ийн захирал байсан хүмүүс баян байдаг юм бэ гэж. Үүнд бид дасчихаж. “Эрдэнэт”-ийн захирал бол баян гэж үздэг. Тэр хүн хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ, ямар бизнес эрхэлдэг байв, бизнесээсээ орлого олсон гэвэл татвараа төлсөн үү. Энэ бүгдийг шалгаад тогтоогдохгүй байна гэж үзвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзнэ. Ийм байдлаар оффшор бүсэд данс нээсэн хүмүүст ажиллагаа явуулж олон нийтэд мэдээлбэл энэ жинхэнэ бодит ажил болно. Нэг үгээр, түрүүчийн ил бол­сон баримтууд дээр ажил­лагаа явуулж, олон сэжиг таамгийг мухарлах ёстой.

Оффшортой холбоо­той хууль, эрх зүйн орчин зохицуулалт учраас хариуц­лага хүлээхээс эмээж тэр бүсээсмөнгөө татахгүй байна. Эдийн засгийн өр­шөө­лийн хууль шиг нэг удаа­­гийн анхааруулгаар оффшор бүс дэххөрөнгөө ил болгож, эдийн засгийн хүнд­рэлийн үед Монгол руу татвал яасан юм гэсэн саналыг заримгишүүн, улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ийм нөхцөл байж болох уу?

-Хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс, нөлөө бүхий хүмүүсийн идэж уусан, хулгайлсныг таслан зогсоохгүйгээр гаднаас мөнгийг нь авчиръя гэж яриад яах юм бэ. Эхлээд бүгдээрээ нэг гараанаас эхэлчихмээр санагддаг. Хулгайч дээ­рэмч­дээ дийлэхээ боль­чих­сон юм бол хууль тог­тоомжоо чангалж, авлига, албан тушаалтны гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг нэлээд тодорхой болгож аваад нэг гараанаас эхэлвэл зүгээр юм гэж хуульч хүний хувьд боддог. Албан тушаалын наймаанд орооцолдсон хүмүүс эрх мэдлийн түвшинд байна. Тэд өөрсдөө энэ тогтолцоогоо өөрчлөхийг хүсэхгүй. Олон хүн хийсэн хэргийнхээ барьцаанд байна.

Тэгвэл үүнийг хэн хийх вэ. Мэдээж барь­цаанд байгаа тэдгээр хүмүүс санаач­лахгүй нь ойлгомжтой. Хууль­чид та бүхэн энэ са­наач­лагыг ажил хэрэг бол­гож яагаад болохгүй гэж?

-Магадгүй. Хуульчид хийж болох юм. Мэдээж тэд өөрсдөө санаачилж чадахгүй.

Энэ Засгийн газрын санаачилсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт “Казино”, Морин тойруулга байгуулах асуудал олны анхаарлыг татаж байна. “Казино” байгуулах тухайМонгол Улс аль 1998 оноос хөндөж ирсэн. Хуулиуд санаачилсан, унасан. Лобби бүлэг ч ажилласан. Энэ талдээр ямар байр суурь ямар байгаа вэ?

-“Казино” ярихаар казино тойрсон хууль бус явдлуудын талаар их ярьдаг. Биеэ үнэлэлт, хар тамхи гээд. Энэ заавал байх ёстой юу гэвэл үгүй. Монгол Улс үүнтэй хангалттай тэмцэж чадна. Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд итгэлтэй байгаа. Манай цагдаагийн байгууллага эхнээс нь хяналтаа сайн тавиад ажиллавал чадна. Нэн ялангуяа урд хөшийнхөн тоглоомч хүмүүс байдаг. Макао гэхэд тэр мөнгийг нь татаж байна. Дээрээс нь Солонгос байна. Харамсалтай санагддаг. 1998 оноос хойш энэ олон жилийн хугацаанд казино байгуулж чадаагүй. Бид аялал жуулчлал гэж ярьж байгаа бол “Казино” байгуулах нь зөв. Үлгэр домог мэт зүйлээр “Тэгээд л дуусдаг гэнэ лээ” гэж айлгаад байвал явахгүй. Мэдээж Солонгосын жишгийг дагах ёстой. Өөрийн улсын хүмүүс буюу Монгол Улсын иргэнд үйлчилдэггүй. “Казино” байгуулахын давуу тал нь түүнийг дагасан дэд бүтэц, үйлчилгээ хөгжих боломжтой. “Казино” ганц, дангаараа байдаггүй. Заавал хоёр гурваараа зэрэгцэж оршдог. Сонголттой байх бололцоотой гэсэн үг. Тоглогч мөнгөө алдсан бол дараагийнх руу оръё гэх жишээтэй. Дээрээс нь “Казино” өөрөө дэлхийн хаана ч маш өндөр татвар төлдөг. Тэгэхээр энэ зөв зүйтэй алхам байх гэж бодож байгаа. Харин ч олон жилийг алдсан. Хууль батлах хугацаанд цагдаагийн байгууллагаар судалгаа хийлгэж, өөрсдийнх нь нөөцийг зөв хуваарилах бололцоог олгож өгөх ёстой.

 

Б.Заяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …