“Rio Tinto”-гийн Эрчим хүч, Эрдсийн группийн захирлаар Б.Болдыг томилжээ

5493b29038ab2e1bbig

“Rio Tinto” группийн удирдлагууд Гвиней дэх “Simandou” төмрийн хүдрийн төслийн хүрээнд хийгдэж байсан төлбөртэй холбоотойгоор Эрчим хүч, эрдсийн группийн захирал Алан Дэвисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Rio Tinto” компанийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Баатарын Болдыг томилоод байна.

Учир нь тус компанийн дотоод шалгалтаар Алан Дэвисийг 2011 онд “Simandou” уурхайн асуудалд зөвлөхөөр ажилласан Франсуа де Комбред 10.5 сая ам.доллар өгснийг тогтоожээ. Тус компанийн ТУЗ албан мэдэгдэлдээ “Захирлууд олон улсад дагаж мөрддөг “Rio Tinto”-ийн стандартыг биелүүлж чадсангүй” гэдгийг онцолсон байна. 20 тэрбум ам.доллараар үнэлэгдэх “Simandou” төсөл нь анх дэлхийн хамгийн үнэ цэнэтэй ордуудын нэгд тооцогдож байсан юм. Мөн үүнээс өмнө Гвинейн эрх баригчдад хээл хахууль өгсөн байж магадгүй асуудлаар уурхайн эзэмших эрхийг АНУ-ын Хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан удаатай ажээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …