Хятадуудын хадсан өвсийг экспортод гаргахгүй байхаар шийджээ

78096Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад сумуудаас Хятадууд их хэмжээний хадлан бэлтгэсэн талаарх мэдээлэл явж байсан. Уг асуудлаар орон нутгийн малчид  салбар яамандаа гомдол гаргасны дагуу газар дээр нь очиж ажилласан байна.

serЭнэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Саяхан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод ажиллаад ирлээ. Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт 200 мянган тонн өвс, экспортод гаргах зориулалтаар бэлтгэсэн юм билээ. Үүнээс 120 мянган тонныг нь боомт дээр татсан мэдээлэл байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй тул  хадлан тэжээл хүрэлцэхгүй нөхцөл байдал үүснэ гэсэн гомдол хүсэлтийг малчид тавьсан.  ААН-үүд  улсын хадлангийн нөөцийн 20 хувьтай тэнцэхүйц  өвсийг гаргахаар бэлтгэсэн байна. Тиймээс Улсын онцгой комисс болон МХЕГ зэрэг холбогдох байгууллагуудад танилцуулж, өвс экспортлохыг зогсоосон” гэсэн тодруулга өглөө.

uws

Г.ИТГЭЛ

Эх сурвалж: medee.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.