М.Зоригт гишүүн нутгийн оюутнаа гэртээ амьдруулна

zorig gishuun   УИХ-ын гишүүн М.Зоригт нутгийнхаа шинээр их сургуульд элсэн суралцах гэж буй нэг оюутныг гэртээ амьдруулахаар болжээ. Эрхэм гишүүн УИХ-ын сонгуульд өөрийн төрсөн нутаг Сүхбаатар аймгаас сонгогдсон ба нутгийнхаа оюутныг гэртээ амьдруулж, сурч боловсроход нь ихээр дэмждэг байна. Тэрээр өмнө нь мөн хоёр оюутан төгсгөжээ.

Энэ талаар М.Зоригт гишүүн цахим хуудастаа “Нутгийн шинэхэн оюутан хүүхдийг гэртээ авлаа. Урьд нь хоёр ч оюутан төгсгөсөн. Аав маань нутгийн оюутнуудаа ихээр дэмждэг байлаа” гэсэн байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …