Эрүүгийн 63 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

1_wideАвлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 9 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 63 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 60 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …