Д.Эрдэнэбат: Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрвэл энэ Засгийн газар автоматаар огцрох ёстой

14503290995672440ba8a01

“Худлаа ярьж байгаа юм биш. Ам.долларын ханш 1000 төгрөгөөс буурна” хэмээн ярьж явсан АН-ын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нэгэнт өсч, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй долларын ханшийг 2500 хүрвэл Засгийн газрыг огцруулах ёстой хэмээн мэдэгдлээ. АН-ын Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулсан алдаатай бодлогын улмаас ам.долларын ханш он тоолол давчихаад байгаа нь үнэн.  2012 онд АН 17.3 хувийн өсөлттэй эдийн засагтай орон, ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханш 1400 төгрөг байх үеийн улс хүлээж авсан нь өдгөө ч тоо баримтууд дээр дурьдаастай байгаа. Харин Д.Эрдэнэбат гишүүн яаж хараад өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд МАН ам.долларын ханшийг 400 доллараар өсгөсөн гэж үзээд байгаа нь сонин. Тэрбээр “АН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ам.долларын ханшийг 600 төгрөгөөр өсгөсөн, харин МАН өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 400 доллараар өсгөсөн” хэмээн мэдэгдсэн юм.

Долларын ханш хурдацтайгаар өсч, инерцээ алдахгүй энэ эрчээрээ чангарч байгаа ч өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 400 доллар буюу 800 гаруй төгрөгөөр нэмэгдээгүй байлтай. АН-ын үед эх захгүй мөнгө хэвлэснээс өдгөө төгрөгийн ханш суларч, доллар чангараад байгаа. Мөн төгрөгийн ханш эрс сулрахыг АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд тухайн үедээ “сануулж” байсан. Тэрбээр “Ам.долларын ханш 5000 төгрөгт хүрээгүй нь бидний зөв бодлогынх” гэж хэлж байсан удаатай. Нөгөө талаас түүний энэ мэдэгдлээс төгрөгийн доллартай харьцах ханшийг 5000 төгрөгт хүргэх хэмжээний үйлдлийг АН хийж байжээ гэж харж болохоор. Ямартай ч, АН 2012 онд засаг авахад ам.долларын ханш 1400 орчим төгрөг байсан. Харин хүлээлгэж өгөхдөө 2200 давуулж өгсөн. Мөн Монгол Улсын төсөв хоосорсон байна, бондын мөнгөнүүдийг үр ашиггүй зарцуулсан байна гэж мэдэгдсэн МАН-ын мэдэгдлийн улмаас ам.доллар 200 гаруй төгрөгөөр нэмэгдчихлээ, та нарын энэ мэдэгдлээс болж бондын хүүнүүд нэмэгдлээ, дуугай байж, үнэнийг дараад өнгөрсөн бол бондуудад ингэж өндөр хүү төлөхгүй байсан гэж АН-ынхан мэдэгдсэн нь ч үнэн. Түүнчлэн Д.Эрдэнэбат гишүүний хувьд тэрбээр Монгол Улсыг АН, МАН хоёрын аль нь мөнгөгүй болгочихсныг нэг л ухаарахгүй байх шиг. Тэрбээр “Эдийн засгийн энэ хүндрэл чинь ерөөсөө мөнгөгүй болчихсонтой холбоотой” хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ мэдэгдлээрээ МАН Монголыг мөнгөгүй болгочихсон юм шиг өнгө аястай дайрч, ажлаа аваад удаагүй байгаа Засгийн газрыг шүүмжлэв. Тэгвэл ард түмэн, олон нийт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан АН-ын Засгийн газрын үр дүн одоо харагдаж, мэдрэгдэж байна хэмээн ойлгож байгаа. Гэтэл Д.Эрдэнэбат гишүүн өмнөх Засгийн газар Монгол Улсыг мөнгөгүй болгосонтой нэг л эвлэрч өгөхгүй, гаднын улс орнуудаас авч болох, зээлж болох бүх өр зээлүүдийг авч, түүнийгээ үр ашиггүй зарцуулсан АН-ын Засгийн газрын гайг энэ Засгийн газар  түргэн хугацаанд засч залруулж чадахгүй байна хэмээн бухимдав.

Мэдээж өмнөх Засгийн газрын алдааг энэ Засгийн газар засч залруулах гэж хэрэндээ л хичээж байна. Гэхдээ өөрсдийнхөө гэрт лаа асааж чадаагүй байж бусдын гэрт чийдэн асаана хэмээн хий хоосон улстөржих нь энэ Засгийн газарт ихээхэн саад учруулж, ажилд нь аргамжаа болж байна. Ерөөсөө олон нийтийг ой ухаангүй мэт, санах эргэцүүлэх чадваргүй мэтээр ойлгож бурууг бусдад нялзаах гэж зүтгэх энэ мэт улстөржсөн үйлдэл ард олноор тохуурхаад байна уу ч гэж харагдахаар. Чухамдаа, ийм улстөржилт арай дэндээд байна. Мөн түүнчлэн өмнөх Засгийн газартай, түүнд ажиллаж байсан нөхдүүдтэй хариуцлага тооцох нь энэ улс орныг тэр чигээр нь байхгүй болгоно гэх зэргээр ярьж хариуцлагаас мултрах тухай юм ярих нь бүр ч дэндсэн асуудал. Эцэст нь, алдаа гаргасан нь өмнөх асуудал түүнийг сөхөөд яахав гэж гэм буруутай, идэж уусан нөхдүүдийг хаацайлах нь энэ улс орны ирээдүйд хэрэгтэй юм уу Эрдэнэбат гишүүн ээ. Эсвэл таны яриад байгаа шиг шинэ Засгийн газар нь өмнөх рүүгээ өнгийхгүй зөвхөн урагшаа хараад эксүүдийнхээ алдааг засч залрууах гээд дөрвөн жил бөхийсөөр, ард түмэн ядарсаар явах ёстой юм уу.

АН засаг авснаас хоёр сарын дараа буюу 2012 оны наймдугаар сард ам.доллар ямар байв

069d6580baace744original

Төгс

   14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …