Газар шорооны эрхэм чухлыг мэд…

Олон зуун нэр хүнд бүхий эрхмүүд , тэрбумтнууд том удирдагч нарын ширээний ном нь Чингисийн төр барьсан түүхийн судар бичээсүүд байдаг гэдэг.

 “Чингис бол Монголын дэлхийд өмнөө барих нэрийн хуудас” гэж нэгэн Азийн нэгэн бизнесмен  хэлэхийг сонож байлаа. “Сайн нь миний багш бөгөөд сайн бус нь бас ч миний багш болой”  гэсэн эртний Дорнын сургаалийн цаад утгыг тайлсан эрхмүүд Чингис хааны түүхийг Тангад ном шиг уншиж цээжилдэг болсон.  Үр сад болж үндэс угсаа язгуур соёлоо авч өнөөгийн бид бусдын булаах гээд байдаг түүхэн хүнээрээ бархархах, дэлхийд ялгарах өдрөө тэмдэглэж байгаа гэж ухаарна.

Энэ өдөр бол дэлхийн түүхийн хүрдийг морины жолоон дээр  эргүүлж явсан  Чингис хааны төрсөн өдөр. Эзэнт гүрэн Их монгол задран унасан ч түүхийн эргүүлэгт уусан тасраагүй үндэстэн, туурга тусгаар Монгол улс байгаа нь энэ өдрийн “өвөөдөө” гайхуулах хамгийн том бахархал.

Хаант төр үүсгэж Их засаг тогтоож, морин өртөө байгуулж, Өдтэй бичгээр дэлхийн талыг “аяутугай” гэж явсан өвгөдийн омголон зориг бидний цусанд үлдсэн байж таарна. “Харин мориноосоо бууж дэлхийг эзлэх амархан, Мориноосоо буугаад төрийг засах хэцүү” гэсэн суут суут ухаан нь төрийн ой санамжинд гүн суусан байгаасай.

Бидний хамгийн том бахархал бол тусгаар тогтнол. Дэлхийн талыг эзэлж харийн гүрнүүдийг туг хиарын доор нэгтгэж манай “өвөө” дайн ч төдийгүй агуу “стратегич” байсан. Түүнд өөрийн төр улсыг нэгтгэх захирах ухааны зэрэгцээ харийн гүрнийг буулган авах, сулруулан атгах арга санаа түүнээс нь ч илүү байсан. Тийм болохоор л 800 зууны хойно энэ цагт том өрсөлдөөнд орохоор шийдсэн бизнесүүд Чингис хааны сургаал түүхийг ширээнийн номоо болгодог. Эндээс хэрхэн ХААН болсон бэ гэдгийн цаана бусад улс гүрнийг хэрхэн унагаасан бэ гэдэг нь тэдний хорхойг нь  хүргэдэг гол сэдэв байх. Тийм ч болохоор бизнест тэмцэж бий болгосон бүрхнээ хэрхэн хамгаалах, цааш  хүч түрэн өргөжүүлэх ухаанаа олж авахаар дэлхийн баячууд Монголын Чингисийн түүхийг гэрийн даалгавар авсан мэт нухаж суудаг.

Өвөөгийн маань түүхийг дэлхийн томчууд уншдаг гэж бахархахын цаана  хөөж харах зүйл их бий. Үнэнч хэдэн баатартайгаа Балжийн голын усыг ууж ядарч явсан Чингис хаан дэлхийн талыг дайлаар мордсон түүхээ бид цээжилж байгаа. Харин харийн том жижиг улсуудын ард олны эцсийн цусаа дуустал эх орноо хамгаалах эр зориг, эв нэгдэл, бат цайз хамгаалалтыг яаж нурааж байсныг нь үг шадаар судалж, өөрийн болох гэсэн дэлхийн томчууд нэмэгдсээр байна.

Энэ өдөр бол бахархын зэрэгцээ давхар ухаарцгаах өдөр.

“ Монголын ард бүхэн өөрсдийн улс үндэсний түүх явдал ба өөрийн газар шорооны эрхэм чухлыг мэдэж ухах болбоос монгол хүн бүхэн улс төр үндэс угсаа, газар шороогоо хамгаалах санал бодлоготой болох амуй .. гэсэн Монгол төрийн тулхтай зүтгэлтэн, МУ-ын ерөнхий сайд асан Анандын Амарын үгийг энэ өдрийн олон бахархалын ард элэг нэгт бүгдээр мэгзэм мэт уншмаар.

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …