Гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөллөө

Агаарын бохирдлыг бууруулах гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн хурлаар тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа.

cd73561d1806844c538c9c97bb2622f2

Энэхүү хөнгөлөлтийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрхүүд хамрагдан цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 2017 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой аж.

Иймд гэр хорооллын хэрэглэгчид нэг кВт/цаг цахилгаан эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болж, иргэдийн халаасанд 5,3 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн тооцоог гаргаад байна.

эх сурвалж: эрчим хүчний зохицуулах хороо

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …