Үерийн хамгаалалтын далан суваг, байгууламжийн ашиглалт засвар үйлчилгээнд хяналт хийлээ

picture88

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтсээс үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээнд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ.

2016 онд 27 байршлын 40,0 орчим урт/км талбайн 15272,2 м3 лагийг цэвэрлэсэн. Энэ нь нийт  талбайн 29.1% юм. Санхүүжилтээс шалтгаалан  үерийн хамгаалалтын далан суваг барилга байгууламжинд хийгдэх шаардлагатай нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүйгээс 5960 м2 талбайд эвдрэл үүсч, хэвийн ажиллагаа доголдсон. Далан сувгийн байгууламж эвдрэл ихтэй, хана хавтангууд нурсан,  үер усыг нэвтрэн өнгөрүүлэх битүүмжлэл алдагдсан байна.

Мөн гүүрэн гарц барих, машины зогсоол, талбайн тохижилтын ажил хийх, айл өрх, аж ахуйн нэгжүүд суурьшин үйл ажиллагаа явуулдгаас  “Үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний журам”-ыг зөрчдөг. Энэ зөрчлийг арилгах хариуцлага тооцох хууль эрх зүйн  үндэслэл бий болгох шаардлагатай.

Цаашид үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт засвар нөхөн сэргээлтийн зардал, ашиглалтын зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үнэлгээгээр ашиглалтын шаардлага хангахгүй  болсон Гэсэр сүмийн баруун суваг 700 у/м, Сэлбэ гол руу орсон суваг 600 у/м, Ногоон нуур руу орсон суваг 980 у/м, Толгойтын суваг /Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баруун уулын суваг/ 1200у/м нийт 4480 урт  метр хэсэгт засвар шинэчлэлтийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байна гэж дүгнэжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …