Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 50 жилийн ой тохиож байна

401f502e182f08194cd950152ecdd1be_large

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 50 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллооУс цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн нь  БНМАУ-ын  Сайд нарын Зөвлөлийн 1962 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 64-р тогтоолын дагуу “ Ус цаг уурын албаны удирдах газрын урьдчилан мэдээлэх товчоо”-г  “Ус цаг уурын шинжилгээний институц” болгон  өөрчлөн байгуулсугай гэж заасны дагуу 1966 оны наймдугаар сарын 25-нд байгуулагдаж байжээ.

 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 50 жилийн ойн хүндэтгэлийн хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцлоо. Тэрбээр ойн баяраа тэмдэглэж байгаа нийт салбарын мэргэжилтнүүддээ ойн баярын мэнд хүргээд  ус цаг уур орчны өндөр таарцтай мэдээ мэдээллээр төр засаг, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг найдвартай, тасралтгүй шуурхай хангаж ард иргэдэд учирч  болох эрсдэлээс хамгаалж ирсэнд талархлаа илэрхийллээ.

208

Мөн дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт манай улсын нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа энэ үед Монгол орны уур амьсгал, гадаргын усны нөөц, горим, зүй тогтлыг тодорхойлж,  байгалийн түргэн  хувьсах нөөцийг улс орны эдийн засгийн бүхий л салбарт зүй зохистой ашиглах чиглэлээр төрөл бүрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж, үр дүнг нь үйлдвэрлэл практикт нэвтрүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй санал зөвлөмж, дүгнэлт мэдээ мэдээллийг гаргах үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж ирснийг цохон тэмдэглэлээ.

Хүндэтгэлийн хурлын үеэр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн  ахмад ажилтан Ц.Цэдэвдулам, Д.Цэнд-Аюуш , Б.Гандашгүйцэцэг, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн  ээлжийн ахлагч инженер Н.Алтанчимэг нар салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаасан бол БОАЖЯ-ны жуух бичгээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн  Зайнаас тандан судлалын ерөнхий технологич Н.Элбэгжаргал, Ус судлалын секторын инженер С.Саранцацралт, Эрдэм шинжилгээний дэд ажилтан М.Батжаргал нар шагнууллаа.

206

205

204

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 1966 онд байгуулагдахдаа ус цаг уурын сүлжээг улс орон даяар удирдан зохион байгуулах, улс ардын аж ахуйг ус, цаг агаарын мэдээллээр шуурхай хангах, шинжлэх ухааны судалгаа явуулах үүрэгтэйгээр 6 хэлтэс 62 мэргэжилтэнтэйгээр байгуулагдаж  байжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …