Залуу эрдэмтэн, судлаачдад БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх боломж нээгдлээ

1477631725_139607368257236Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Гангийн урилгаар БНХАУ-д айлчлах үед ярилцаж тохиролцсоны дагуу Монгол Улсын залуу эрдэмтэн, судлаачдыг Хятад улсынэрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад 6 сараас 1 жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх “Авьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр”-ийг танилцуулж байна. Энэхүү хөтөлбөрт хэрхэн хамрагдаж болох тухай зааврыг та бүгдэд толилуулж байна.

Авьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр

Ерөнхий мэдээлэл, зорилт

ЭнэхүүАвьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр нь манай орны авьяаслаг залуу эрдэмтэн, судлаачдыг Хятадын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад ажиллахад дэмжлэг үзүүлнэ.Мөн түүнчлэн хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын залууавьяаслаг эрдэмтэн, судлаачдын хооронд харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд хоорондын урт хугацааны гадаад хамтын ажиллагааг мөн дэмжих болно.

Тавигдах шаардлага

1.Монгол улсын иргэн байх

2.45 болон түүнээс доош настай байх

3.5 жилийн эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, эсхүл докторын зэрэгтэй байх

4.Англи, эсхүл Хятад хэлийг бүрэн эзэмшсэн байх;

5.Эрүүл мэнд сайн байх;

6.Хятадад бүтэн цагаар ажиллах үүрэг хүлээх;

7.БНХАУ-ын хууль тогтоомж болон холбогдох бусад дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

Санхүүгийн дэмжлэг

1.БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам (цаашид ШУТЯ гэх) эрдэмтэн бүрт байр, даатгал болон хөтөлбөрийн хугацаанд гарах бусад зардалд зориулж сард 12500 юан олгоно.

2.Санхүүжилтийг Хятадын хүлээн авагч байгууллагаар дамжуулан олгоно.

Өргөдөл гаргах

1.Эрдэмтэн, судлаачид www.tysp.org цахим хуудаснаас хөтөлбөрийн талаарх мэдээллийг авч болно. Бүртгүүлсэний дараагаар тухайн ажлын байрыг сонирхож байгаа эрдэмтэн, судлаачид Хятадын холбогдох хүлээн авагч эрдэм шинжилгээний байгууллагатай шууд холбогдож Зөвшөөрлийн бичиг (Letter of Consent)авахыг хүснэ.

2.Тухайн байгууллагаас Зөвшөөрлийн бичиг болон ажлын байрны өргөдлийн маягтыг хүлээн авсны дараагаар эрдэмтэн, судлаачидбөглөсөн Өргөдлийн маягт, Зөвшөөрлийн бичиг болон хүлээн авагч байгууллагаас өгсөн ажлын байрны өргөдлийн маягтыгХятад улсынШУТЯамандцаасан хувилбараар хүргүүлж,Нэр дэвшүүлэхмаягт(Recommendation Form)авахыг хүснэ.

3.Эрдэмтэн судлаачидӨргөдлийн маягт, Зөвшөөрлийн бичиг, ажлын байрны өргөдлийн маягт болонНэр дэвшүүлэхмаягтыг Хятадын хүлээн авагч байгууллагад хүргүүлнэ.

4.БНХАУ-ын ШУТЯ өргөдлийн материалуудыг нь бүхэлд нь үнэлээд, үүнийгээ үндэслэн сонгон шалгаруулалт хийнэ. БНХАУ-ын ШУТЯ сонгогдсон нэр дэвшигчдэд Батламж бичиг(Letter of Confirmation)олгоно.Энэхүү батламж бичгийг БНХАУ-ын ШУТЯньманай БСШУСЯамаар нь дамжуулан өргөдөл гаргагчид хүргүүлнэ.

5.Хүлээн авагч байгууллага сонгогдсон нэр дэвшигчтэй Хөдөлмөрийн Гэрээ байгуулна.

6.Виз хүссэн өргөдөл гаргах болон хил нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтны асуудлаар хүлээн авагч байгууллагатай холбогдоно.

Хугацаа

Одоогийн байдлаар материал хүлээн авах хугацааг товлоогүй. Эрдэмтэд хэзээ ч өргөдөл гаргаж болно.

Холбоо барих

Монгол улс

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

Утас: 51-260325

БНХАУ

Утас: 0086-10-68515510

и-мэйл:tysp@cstec.org.cn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …