О-5 насны хүүхдийн түлэгдэлтийн шалтгааныг зогсооё

untitled-%d3%a9%d3%a9%d3%a9

Сүүлийн жилүүдэд  эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт суларснаас болж  0-4 насны хүүхдүүд түлэгдэх тохиолдолд их гарч байна. Нийт түлэгдэлтийн 60 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд халуун хоол цай, шингэн зүйлд түлэгдэж байгаа юм.

Түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн хүйсийн харьцаа нийт түлэгдсэн хүүхдийн  47.2 хувь нь эмэгтэй, 52.8 хувь нь эрэгтэй, Харин  түлэгдэлтэд өртөж байгаа 0-4 насны хүүхдийн 44.8 хувь нь эмэгтэй, 55.6 хувь эрэгтэй хүүхдүүд эзэлж байна.

Түүнчлэн сүүлийн гурван жилийн хувьд 0-5 насны хүүхдүүд түлэгдэж нас барсан тохиолдол гарчээ. Эдгээр хүүхдүүдийн 70.9 хувь халуун цай хоолонд, 26.8 хувь нь  халуун усанд, 2.3 хувь нь бусад шалтгаанаас түлэгдсэн тохиолдол эзэлж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж насанд хүрээгүй болон өндөр настай хүнтэй бага насны хүүхдээ орхихгүй байх, баяр ёслол, аялал зугаалгын үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, гэрийнхээ аюулгүй орчинг сайжруулах, хүүхдээ түлж болзошгүй эрсдэлт зан үйлээ өөрчилж байхыг зөвлөе. Таны хүүхдийн аюулгүй байдал таны хариуцлагатай байдлаас шалтгаална.

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …