Б.Мөнгөнтуяагийн хохирлыг барагдуулах боломжгүй гэж үзжээ

60kohsv35shi6a4hecha1ul8i0

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр ял эдэлж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэрэгт холбогдсон нягтлан бодогч Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр болж өндөрлөсөн юм.

Л.Гансүхийн хэрэгт холбогдон зургаан сар хоригдсоны эцэст түүнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, цагаатгагдсан Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгч, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн юм. Тухайлбал, зургаан сарын турш хоригдож бие махбодь болон сэтгэл санааны хохирол амссан, зургаан сарын турш ажилгүй байсны хохирол, Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж байгаад хоригдсоны улмаас завсардсаны хохирол гэх мэт хохирлыг Монголын төрөөс нэхэмжилсэн юм. Харин шүүхээс Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох ажилгүй байх хугацааны цалин болон өмгөөллийн хөлсний хохирлыг барагдуулахаар шийдвэрлэж, сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болголоо. Мөн сэтгэл санааны болон цагдан хоригдсон хугацааны хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …