Хуш модны самрыг ястай нь экспортлохыг хориглодог

500303510606201408051606

Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно” гэсэн заалттай. Иймээс БОАЖЯ зөвхөн самрын идээг гадаад улсад экспортлох тусгай зөвшөөрөл олгодог байна.

Иргэн, аж ахуйн нэгж хуш модны самрыг “Ойн дагалдах баялгийг хамгаалах, зохистой ашиглах” журмын дагуу түүж бэлтгэдэг. Харин хуш модны самрын яснаас идээ буюу чөмгийг салгаж боловсруулалт хийсний дараа экспортлох зөвшөөрөл авах хүсэлт гаргах боломжтой. Самрыг эцсийн бүтээгдэхүүн болгоно гэдэг нь самрыг яснаас салгаад идээг тусад нь савлаж бэлтгэхийг хэлнэ.

Аж ахуйн нэгжүүдсамрын идээг экспортлох хүсэлтгаргахдаа ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичгийн эх хувь, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж төлсөн баримт, орон нутгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлт зэрэг материалуудын эх хувийг бүрдүүлэх ёстой. Хуш модны самрын идээг экспортлох тусгай зөвшөөрөл авахаас өмнө“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн дагуу нэг кг самрын идээнд  3000 төгрөгийн хураамжийг төлдөг.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …