С.Зоригийн хэрэгт гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлээд байгаа юм биш биз

b5cn4ezcqaeti9i

Одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ард түмний хүү С.Зориг бусдын гарт амиа алдсан билээ. Түүнийг Батаа, Оюунаа хэмээх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хөнөөсөн гэдэг бөгөөд алуурчдыг С.Зориг агсны гэрээс гарч явахад нэгийг нь таниад зогсохгүй нэрээр нь дуудсан нэгэн гэмгүй залуу учир битүүлгээр амиа алдсан байдаг.

Тэгтэл 18 жилийн дараа цаазын ялтай Ц.Амгаланбаатар гэдэг залуу гэнэт гарч ирээд “Би С.Зоригийг алсан. Энэ хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар холбоотой” гэж мэдүүлж эхэлсэн байх юм. Хуулийнхан ч түүний яриагаар С.Зоригийн хэрэгт холбогдуулан Эрдэнэт хотоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ганхуяг нарын гурван хүнийг баривчлан жил гаруйн хугацаанд хорьж байна. Тэгвэл хэргийг үйлдсэн гэх Ц.Амгаланбаатарын хувьд одоогоос 18 жилийн өмнө буюу С.Зориг амиа алдахад ердөө 16 настай хүү байсан гэдгийг эх сурвалжууд өгч буй. Түүнчлэн Улаанбаатар хотод ч орж ирж үзээгүй гэх 16 настай Ц.Амгаланбаатар улстөрийн энэ том захиалгат хэргийг гардан гүйцэтгэсэн, түүнд итгэж ийм том хэргийг гардан гүйцэтгүүлсэн тийм тэнэг улстөрчид байсан гэж итгэхэд нэлээд бэрх. Өнөөдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ тэдэнтэй ойр дотно холбоотой байсан Ц.Амгаланбаатар өс хонзонгийн сэдэлтээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт уруу татаж байна гэдгийг хэлсэн. Магадгүй нэгэнт “дууссан” хүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “чадаж” байж болох юм.

Нөгөө талаас хуулийнхан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг энэ хэрэгт холбоотой юу эсэхийг баримтаар нягталж тогтоохоосоо илүүтэй ялын дээд хэмжээ авсан Ц.Амгаланбаатарын үгээр тэднийг барьж хорин асуудлыг зөвхөн нэг талаас нь хараад байна уу даа гэх бодол байна. Мөн С.Зориг амиа алдахад 16 настай байсан Ц.Амгаланбаатар гэгч хүү үнэхээр түүнийг хөнөөсөн үү, 16 настай хүүд хэн захиалга өгөв, Ц.Амгаланбаатар С.Зоригийг алагдахын өмнө Улаанбаатар хотод орж ирсэн үү гээд шалгаад тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс энэ хэрэгт гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа юм биш биз, сайн шалгаж тогтоосон юм байгааз дээ хэмээн асуумаар байна. Эс бөгөөс одоо тэд ял шийтгэл аваад явлаа ч үнэн хэзээд ялдаг хорвоо дээр магадгүй хэдэн жилийн дараа гэм зэмгүй, хэлмэгдсэн байжээ гээд гараад ирэх вий. Энэ тохиолдолд тэднийг хэлмэгдүүлж, амь амьдралыг нь үгүй хийсэн хүмүүс хариуцлагаа хүлээхэд чадна биз дээ.

Ц.Амгаланбаатар худлаа мэдүүлэг өгсөн байжээ, эсвэл улстөрийн нөлөөлөлд автаад бид буруу юм хийчихжээ гээд хууль хяналтынхан нь сууж байх юм биш биз. Хүний амь, амьдралаар тогловол Төрийн тэргүүнээс авахуулаад хэнбугайн ч ямар ч тайлбарыг хүлээн авахгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ. Ерөөсөө С.Зоригийг хэргийг ингээд дуусгах гээд байна уу, хэн нэгэнд үүрүүлээд нам дарах гээд байна уу гэх хардлага төрж байна. Магадгүй хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс хууль, шүүхийн байгууллагуудыг атгаж байгаа дээрээ, эрх мэдэлтэй байгаа дээрээ олон жил хөндүүрлэсэн С.Зоригийн хэргийн нэг мөр болгох гээд улайраад байж болох юм, үгүй ч байж болох юм. Гол нь хэргийг үйлдсэн, гэм буруутай хүмүүс л хариуцлагыг нь хүлээх учиртай юм шүү. Эцэст нь хэлэхэд, С.Зоригийн хэргийн захиалагчдыг одоог хүртэл амьд сэрүүн байгаа гэлцдэг. Тэгтэл захиалагчдыг нь олж тогтоохгүйгээр, зөвхөн алуурчдыг нь олж тогтоож энэ хэргийг хаах гээд зүтгээд байх шиг.

Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …