Сонгуулийн санал хураалтанд “будлиант” БИЛЛ ашиглахаас татгалзъя


14732199_1245725785448560_1240930854300948707_n-1Сонгуулийн эрх бүхий иргэн  ТА:

 Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

 Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.

 Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна гэж сонгуулийн тухай хуулинд заасан байдаг.

Мөн сонгуулийн тухай хуулийн 4.3.Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө гэсэн заалт ч бий. Нэг үгээр та хэний ч оролцоогүйгээр, ятгалаг, нөлөөлөлгүйгээр саналаа өөрөө шийдэж өгөх ёстой. 2016 он гарсаар сонгуулиар “амьсгалсан” жил байлаа. УИХ, НИТХ-ийн сонгуулийн “ард” ДИТХ-ийн сонгууль маш их будилиантай эцэслэн шийдвэрлэж чадаагүй олон асуудалтай болж байна. Энэ маргаан мэтгэлцээний гол буруутан нь “Билл” болж таарч байна. Нэг үгээр билл өгдөгөөс болоод биллийн арын төгсгөлийн тоо аль намд өгсөнийг гэрчилдэг гэх. Үнэн худлыг нь мэдэхгүй ч сондгой төгсгөлтэй бол АН, тэгш төгсгөлтэй бол МАН байдаг гэсэн яриаг хүртэл гаргаж амжсан байна.

527-1474860646mo2016062901024-jpg

Биллнээс үүдэлтэй маш олон зөрчил гарч байна. Жишээ нь биллээ аваад ирвэл мөнгө өгөе, биллийг нүүрсээр солино гэх мэт. Гэхдээ бид сонгуульд өөрийнхөө ирээдүйн төлөө хэнд саналаа өгөх маань нууц байх ёстой. Аюулгүй байдал, ирээдүйгээ бодсон ч нууц байх учиртай. Уг нь олон улсын жишгээр санал өгснийг баталгаажуулан билл хэвлэн өгдөг ч энэ нь манайд буруу хөгжөөд, буруу зүйлд ашиглагдаад байна. Сонгуулийн хэсгийн хороодын ажиглагчид санал өгөх хуудсанд бөглөсөн тэмдэглэгээг “хааш нь ч эргүүлсэн” хараад л ойлгохоор байгааг харин өөрчлөх нь зүйтэй. Балаар дүүртэл бөглөж тэмдэглэл хийдэг болохоор цаасыг доош нь харуулсан ч дээш нь харуулсан ч байрлалаар нь алдахгүй уншиж мэдээлэл өгдөг гэх.

Саналаа өгөөд /уншуулаад/ гарсан иргэний “биллийг харая”, “мөнгө өгөе”, “биллээ өгчих” гэх мэтээр үүдэнд нь байх хэсгийн ахлагч, нэр дэвшигчийн түр ажилчид “бүчин” авна. Ингээд дотроос ирсэн мэдээлэлтэй таарч гэмээ нь санал аль талд байгаа нь баталгаажуулж байна. Нэг үгээр яг газар дээрээ сонгуулийн хороонд ямар мэдээлэл очихыг яс тас мэдэж байна гэсэн үг. Харин сонгуулийн санал өгөх байрыг битүү камержуулж иргэний хяналтыг тодорхой зайтай болгож, санал унших машины орчны нууцлалыг нэмэгдүүлж, билл хэвлэн өгдөггүй болчихвол сая нэг зөв санал хураалт, айдасгүй сонгууль өгөх нөхцөл бүрдэх байх.

7a108b9fb74ee6dc17ff7480e60c63ad_1200

 Энэ биллны асуудлаас болон санал нууцлалтай байх нь алдагдаж байна. Нөгөө утгаараа иргэний саналаа нууц, хэний ч ятгалаггүй өгөх эрх зөрчигдөж байна. Аль намд өгсөнийг нь иргэний гарт барьсан цаас, биллнээс чөлөөтэй уншиж болж байгаа нь “нууц алдагдаж” байгаагын илрэл биш гэж үү. Манайд тохиромжгүй олон улсын жишгээс татгалзах ёстой. Тиймээс сонгуулийн үеэр нам болж иргэдээ талцуулаад, санал хураах өдөр билл хурааж хооронд нь “хуваах” хэрэг байна уу. Сонгууль өгснийг гэрчлэх олон улсын жишигт нийцсэн билл манай улсад буруу зүйлд ашиглагдаж байгаа учраас “будлиант” биллнээс татгалзъя

Б.Цацралт

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …