“Увертюра” хамтлаг Европын орнуудын анхны аялан тоглолтоо хийнэ

1477542370_14702267_1026075020848081_5433720705806554003_n2964598472016-10-26-12-55www-urlag-mn

Монголын урлагт өөрийн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож, дууны урлагийн салбарын өнгийг тодорхойлж яваа Монгол поп опера “Увертюра” хамтлаг Европын орнуудын анхны аялан тоглолтоо хийхээр хүлгийн жолоог залжээ.

“Жамаас”, “Өнө мөнх орон”, “Халуун элгэн нутаг”, “Дөврөн цагийн тал”, “Тэнгэрийн хүү”, “Монгол минь тэнд”, “Энд Монгол байна”, “Сайхнаас сайхан эх орон”, “Тэмээн сүргийн говь”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Ээж минь” зэрэг олон сайхан дуунууд нь түмэн олонд таашаагдаж, хайр хүндлэлийг хүлээсэн “Увертюра” хамтлаг нь “ӨНӨ МӨНХ ОРОН” нэртэй бүрэн хэмжээний тоглолтондоо эх орон, ээж аав, эргэн дурсахуй нь сэдэвт олон сайхан дуунуудыг Монгол поп опера урсгалаар толилуулж, 30 гаруй мянган Монголчуудын ажиллаж амьдарч байгаа Европын улсууд буюу Герман, Польш, Чех, Австри, Швецарь, Франц, Белги, Швед зэрэг орнуудад зохион байгуулагдах юм байна.

14813592_1032402950220596_1225887323_n5723797342016-10-26-16-50www-urlag-mn

Ингээд эрхэм уншигчиддаа Монгол поп опера “Увертюра” хамтлагийн бүтээл туурвил, амжилт алдарын товч танилцуулгыг хүргэж байна.

УРЫН САН:
– 40 орчим дуу
– 10 гаруй видео клип
– 2010 онд “Удиртгал” нэртэй анхны бие даасан цомог.
– 2013 онд “Төгсгөлгүй эхлэл” анхны бие даасан тоглолт.
– 2014 онд Их эзэн чингис хааны талбай дээр “Төгсгөлгүй эхлэл ” тоглолтын DVD-ны баярын тоглолт.
– 2014 онд “Төгсгөлгүй-эхлэл” тоглолт Монгол орон даяар
– 2015 онд олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан unplugged тоглолт
– 2016 онд “Надад үлдсэн найз” мюзиклыг УДЭТ-т 3 удаа амжилттай зохион байгуулсан.
УРАН БҮТЭЭЛ, ТӨРИЙН АЙЛЧЛАН ТОГЛОЛТ:
– Монгол улсын ерөнхийлөгчийн Оросын холбооны улсын “Халимаг” улсад хийсэн албан ёсны айлчлалын хүндэтгэлийн ёслол 2011он.
– Монгол-Япон улсын дипломат харилцаа тогтоосны 40-н жилийн ойд зориулсан төрийн хүндэтгэлийн айлчлалын ёслолын ажиллагаа 2012 он
– Монгол улсын ерөнхийлөгч Холбооны бүгд найрамдах Герман улсад хийсэн анх удаагийн төрийн айлчлалын хүндэтгэлийн ёслол 2012 он.
– Цомгийн баяр болон 3-н жилийн ойн баярын бие даасан тоглолт “VIP” хүрээнд зохион байгуулсан.
– Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ.
– Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ.
АМЖИЛТЫН ТҮҮХ:
– 2010 онд Олон улсын “Алтаргана наадам”-ын “Гран-при” шагналт.
– ” Морин хуур-2011” наадмын “Тусгай байр”-ын шагналт.
– ” Mongolian music video awards 2011” наадмын “Шилдэг дэбьют” хамтлаг
– 2012 онд “Монголын залуучуудын холбоо”-ны ”Монголын шилдэг залуу” алтан медаль” – “Тэнгэрийн хүү” жүжгийн дуугаар 2012 оны “Гэгээн муза” наадмын “Шилдэг хөгжмийн бүтээл” зэрэг шагналуудыг тус тус хүртсэн.
– Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Т.Сэр-Одын хөгжим, Б.Цогнэмэхийн шүлэг, “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу /2012 Гэгээн муза наадмын шилдэг бүтээл/
– Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Бямбабаярын хөгжим, Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Энд Монгол байна” /Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын нээлтийн дуу/ гэх мэт бүтээл олны хүртээл болсон.
– Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ.
– Морин хуур 2014 наадмийн дэд тэргүүн байрын шагналт.
– 2016 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг.
– 2016 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг.

     Монгол поп опера “Увертюра” хамтлагийн Европын орнуудын анхны аялан тоглолтын хувиарыг танилцуулъя.

ГЕРМАНЫ нийслэл БЕРЛИН хотод 10-р сарын 30-нд.
ПОЛЬШИЙН нийслэл ВАРШАВ 11-р сарын 02-нд.
ЧЕХИЙН нийслэл ПРАГА хотод 11-р сарын 4-нд.
АВСТРИЙН нийслэл ВЕНА хотод 11-р сарын 5-нд.
ШВЕЦАРИЙН нийслэл ЖЕНЕВ хотод 11-р сарын 07-нд.
ФРАНЦЫН нийслэл ПАРИС хотод 11-р сарын 11-нд.
БЕЛГИЙН АНТВЕРФЕНД хотод 11-р сарын 13-нд.
ГЕРМАНЫ улсын ШТУТГАРД хотод 11-р сарын 18-нд.
ГЕРМАНЫ улсын ДЮССЕЛЬДОРФ хотод 11-р сарын 19-нд.
83e0229d6e6cb27abig6148914932016-10-26-12-56www-urlag-mn
pic_85420868982014-03-26-10-29www-urlag-mn2593113082016-10-26-12-56www-urlag-mn
Urlag.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …