Сахал Д.Эрдэнэбилэг бол  мөсөн уулын зөвхөн орой  нь…

gokНэгэн цагт Монголчууд бидний  саалийн үнээ гэгдэж байсан Эрдэнэт үйлдвэр Эрдэнэбилэг гэдэг хүнийх болод хэдэн сарын нүүрийг үзлээ.

Төр засаг баялагтаа эзэн байж чадалгүй, ар хударгаар авирлах албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж Эрдэнэт үйлдвэрээ  тавиад туучихлаа. Монголын төр  одоо ч гэсэн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа байгаа атлаа, 49 хувийг эзэмшигч  Эрдэнэбилэг гэгчийн баруун хатавчинд бутач хүүхэд шиг шоовдордогдон сууж байна. Эрдэнэтээс авдаг татвараа ч бүрэн  авч чадахгүй, аргаа барж суугаа Монголын төрийг харахад эмгэнэлтэй.

Сахал Эрдэнэбилэг гэгч яаж яваад хэдхэн жилийн дотор Монголын өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг ийнхүү өөрийн болгочихоод сууж байна вэ? гэдэг асуулт өөрийн эрхгүй анхаарал татдаг.  Д.Эрдэнэбилэг гэдэг хүн анх Женко Баттулгын жолоочоор ажилладаг, түүний хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг байсан гэдэг. e0e6851c006d2743a9499f4e63ff9300Гэвч Женко 17 чингэлэг спиртын хэрэгт ороолцолдоход түүний арын асуудлыг дааж авч үлдэхээр болсон Эрдэнэбилэг гэнэтхэн Женко Баттулгаас  нүүр буруулж, түүнийг мэхэлж, нэр дээрх өмч хөрөнгийг нь өөрийн болгосон гэдэг. Ийм л хударгагүй хүн гэнэт Монголын тэргүүн  баячуудын нэг болсон түүх юм. Үүнд мэдээж түүний хадам Т.Бадамжунай нөлөөлсөн биз.

Д.Эрдэнэбилэг  гэнэтхэн ХХБ-ны 70 орчим хувийг худалдаж авсан байдаг. Тэгвэл ийм хэмжээний мөнгө түүнд ямар замаар орж ирсэн байж таарах вэ?

Мөн дээр нь Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Улаанбаатар банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 500 сая ам.доллараар худалдаж  авсан энэ хүн Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг үү гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй.

Түүний хажууд Женко Баттулга ганзагын наймаанаас эхлэн 17 чингэлэг спиртийн хэрэгт орооцолдож байсан гэх зэргээр алдаж онож явсан “жинхэнэ бизнесмэн” хүн. Гэтэл бизнесийн мөр хөөж байгаагүй хүн огцом мөнгөтэй болохын цаад учир шалтгаан юу байх юу.

Женко Баттулга мөнгөтэй, монголын тэргүүн баячуудын нэг мөн үү гэвэл уншигч та нэгэн дуугаар  тийм гэж зөвшөөрөх биз,  тэгвэл чимээгүй хирнээ Женко Баттулгаас илүү их хөрөнгөтэй хүний нэг бол Эрдэнэбилэг юм гэвэл та лав  гайхах биз.

Мөнгөтэй хүн улс төрийн эрх мэдэлд улстөрчидөөр дамжин ойр байдаг нь Монголд бичигдээгүй хууль гэлтэй.   Женко Баттулгыг хөрөнгөөрөө дамжин Оросын мафуудтай холбоотой гэж олон нийт харддаг, үүнийг нь нотлох мэт Женкод Оросууд илүү “талтай” байдаг. Тэгвэл Сахал Эрдэнэбилэгт Женкогоос илүү “том артай” нэгэн бололтой. Монголын төрийг, УИХ-ыг, Засгийн газрыг, Женко Баттулгыг “сөрж”  чадаж байгаа хэмжээний “томоос том ар тал”  Сахал Эрдэнэбилэгийн талд байх шиг.

Зүйрлэвэл Сахал эрдэнэбилэг бол мөсөн улын оройн хэсэг, түүний ар талд нь байгаа “нууц эзэд” бол мөсөн уулийн ёроол гэсэн үг. Мөсөн уулын орой бага  байх тусам ёроол нь өргөн бөгөөд гүн байдаг гэдэг.

Магадгүй дэлхийн хэмжээний “далд” сүлжээ Сахал Эрдэнэбилэгийн их мөнгөний хойно байгаа юм биш биз гэсэн үүнтэй холбоотойгоор хардлага улам ихээр төрөх боллоо.

Тиймгүйсэн бол Монголын төр “эзэн нь ямаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэгчлэн аль хэдийнэ Эрдэнэтийн 51 хувьдаа эзэн суучихмаар юмсан.

Эрдэнэтийн тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос өөр дуугарах хүн байна уу энэ парламентад…

А.Тамир

ugluu-logo-7-1-4

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …