Ховд аймгийн газрын харилцаанд цахим систем нэвтэрлээ

6962Өнөөдөр газрын “Лэнд менежер” цахим програм хангамжийг Ховд аймгийн 17 суманд нэвтрүүлэх, сумдын газрын даамлуудад компьютер, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт боллоо.
Улсын хэмжээнд хэрэгжиж буй арга хэмжээний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ГХБХБГ–ын дарга Э.Дөлбадрал нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Газрын харилцаа, Геодези, зураг зүйн газраас газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх төслийг 2013-2016 оны хооронд хэрэгжүүлж, 21 аймгийн төвүүдийг бүрэн хамруулаад байгаа бөгөөд улсын хэмжээнд Ховд аймаг бүх сумдаа “Лэнд Менежер” цахим програмд хамруулсан 5 дахь аймаг болж байна.
“Лэнд менежер” програмыг ашигласнаар иргэд газартай холбоотой лавлагааг цахимаар авахаас гадна өөрийнх нь гаргасан хүсэлт хаана хэн гэдэг мэргэжилтэн дээр байгааг харах боломж бүрдэж, газрын мэдээллийн нэгдсэн сан бий болж шат дараалсан үйл ажиллагаа, цаг, цаас хэмнэгдэж байгаагаараа давуу талтай юм.

Эх сурвалж: unuudur.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.